ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2016-10-11  

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.10.11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Бодлогын 104 арга хэмжээг хэрэгжүүлнэ

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн барихаар болов. Төсөлд  104 арга хэмжээний хүрээнд  нийт 5.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд улсын төсвөөс 352.2 тэрбум, гадаад эх үүсвэрээс 933.6 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 117.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

“Эрдэнэт”-ийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д танилцуулна

“Эрдэнэт”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдах, худалдан авах үйл ажиллагааг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар сонслоо.

Уг асуудлаар гаргасан өмнөх Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль тогтооомжийг зөрчсөн эсэх, тухайн үеийн Сангийн сайд, Гадаад хэргийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарын тушаал, “Эрдэнэт” үйлдвэрийн шинээр томилогдсон ТУЗ-ийн шийдвэрүүд нь холбогдох хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад хандахыг холбогдох сайд нарт даалгалаа. Дүгнэлтээ УИХ-д танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо.

20 сая ам.долларын санхүүжилттэй хамтарсан төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын Хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.

Таван жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд  экспортод чиглэсэн үндэсний аж ахуйн нэгж, үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ. Зээлийн хэмжээ 20 сая ам.доллар, жилийн 1.25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай байх юм.

Товч мэдээ

-  Боловсролын салбарт 2017 онд хэрэгжүүлэх Концессын төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа. 

-  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.

-  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Куба Улсад хийсэн албан ёсны айлчлал болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?