Ц.НЯМДОРЖ : МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ 100 ЖИЛД БОСГОСОН ЦОРЫН ГАНЦ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХЭДХЭН ХҮН ХУУЛЬ БУС АРГААР АВЧ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ

2016-10-12  

Эрдэнэт УБҮ-ийн 49%-ийг худалдаж авсан эх үүсвэр, худалдан авсан хуйвалдаан маш их анхаарал татаж байна. Өнгөрсөн онд 284 тэрбум төгрөгийн татвар төлсөн Эрдэнэт үйлдвэр энэ жил яахаараа 20-хон тэрбумыг төлдөг билээ. Зэсийн үнэ буурсан гэх шалтгаан хэлэх байх. Гэтэл адил үйл ажиллагаатай Оюутолгой 244 тэрбум татварт тушаажээ. Үүнийг би хувьдаа, Эрдэнэтийг авахдаа Эрдэнэтийн мөнгөөр луйвар хийжээ гэж харж байна. Эрдэнэтийн УБҮ-ийн асуудал бол ганцхан энэ үйлдвэрийн асуудал биш. Монголд төр оршин тогтнох уу, үгүй юу гэдэг асуудал. Хэсэг хүмүүс далдуур хуйвалдан, Монголын ард түмнийг 40 жил тэжээсэн үйлдвэрээс салгаж, үйлдвэрийг хувийн болголоо. Уршгийг харж байна. Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх тул тэвчиж болохгүй.

ТАЙЛБАР : Ингэж Ц.Нямдорж гишүүн хэвлэлийн бага хурал хийхдээ хэлсэн. Түүнийг нь сонин хэвлэл нийтэлж, телевиз, радио эфирээрээ цацсан. Түүний хэлсэн үг тодорхой хүмүүсийн уур хилэнцийг бадраасан. Тэдний нэг бол ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.

Тэр өөрийгөө Эрдэнэттэй, түүний хувьчлалтай огт холбоогүй гэж хэлсэн боловч, Эрдэнэт УБҮ-ийг хувь хүмүүсийн мэдэлд шилжих нь зөв гэдэг байр сууриа "Төр муу менежер. Харин хувь хүн бол бүх зардлаа тооцно. Үрэлгэн зан гаргахгүй" гэдэг санаагаар илэрхийлсэн. Харин тэр зарчмын нэг том алдаа гаргасныг огт дурдаагүй. Тэр бол Төрийн өмчийн компанид 100 саяас давсан хөрөнгө оруулалт хийх тохиолдолд заавал Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэг хуулийн заалтыг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Энэ бүхэн нь Эрдэнэтийн УБҮ-ийн 49%-ийн хувьчлал нь хуйвалдааны чанартай хийгдсэн гэдгийн нэг баталгаа юм. Дээр нь Эрдэнэт ҮБУ цаашид хэдэн жилийн нөөцтэй байх нь хамаагүй, Эрдэнэт УБҮ-ийн харьяанд байдаг маш арвин нөөцтэй 30 гаруй лиценз мөн тэдгээр үгсэн хуйвалдагчдын мэдэлд шилжих аюултайг учир мэдэх хүмүүс сануулж байна.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бүгдийн анхааралд:Одоо Эрдэнэтийн 49%-ийг нийт 3 сая иргэддээ хувьцаа хэлбэрээр тэнцүү хуваах хэрэгтэй. Энэ асуудлыг зөв зохистойгоор шийдэж чадвал: 1-рт энэ 3 сая иргэн, тэдний ирээдүй хойчийн амьдралын баталгаа хангагдаж, Саудын арабын нефт олборлогч орнуудын иргэдтэй ижил хэмжээнд очихын эхлэл болох. 2-рт улс төрийн намууд, ЗГ, эрх баригчдийг үнэлэх ард олны үнэлэмж, итгэл эрс дээшлэн тэд ч энэ байдлаа ашиглан өмнөх алдаа оноогоо ухаарч цаашид эв эеийг сахиж, зөв сэтгэл бодлогоор нэгдвэл Монгол улс хямрал гацаанаас гарч хөгжлийн алтан шар зам ивээх болно. 3-рт улсын стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудыг үр ашигтай ашиглах алхамууд зөв гольдрилдоо орж үүнээс улс, ард иргэд ч хувь хүртэж байх Үндсэн хуулийн зарчмууд хэрэгжих юм. Хөгжих үү, эс хөгжих үү. Эрх баригчид алдаа оноогоо шудрагаар хүлээж, зөвхөн улс орноо гэсэн нэгэн үзүүр сэтгтэглээр зөв замдаа орох уу, эсвэл луйварчин чигээрээ зүтгэж Монголын улс төрийн тавцангаас мөнхөд арчигдах уу гэдэг нь одоо, энэ Эрдэнэтийн асуудлаас ихээхэн шалта****. Монголын эрх баригчдын чадал чансаа, ухааны цар хүрээнд ард түмэн одоо эцсийн шалгалт хийх гэж байна. Иймд ард олон ч гэсэн хариуц****тай, идэвхтэй оролцож улс орныхоо ирээдүй, өөрсдийнхөө төлөө, үр ач нарынхаа төлөө эрх баригч нартаа шаард**** тавих цаг нь болж. Одоо эсвэл хэзээ үгүй. 2016-10-12
Haan:Buh muu muuhai umnii ezen Elbegdorj chi monoosoo mon. Odoo chinii ard tumnee hoshigruuldag tsag ongorson. Odoo sanamsargui eronhiilogch bolj garch irsen chamaas iluu Bolovsroltoi Uhaantai Ekh ornoo gesen seheetnuud uneheer durguitsej bn. Zovhon Elbegdorjiin udird****ar hiigdsen tom tom huivaldaan al**** tail**** ih shuu. Odoo ard tumnee hoshigruuldag tsag chini duusch bndaa.Elbegdorjoo. 2016-10-13
даваа:Шахааны бизнесийг жинхэнэ Эрдэнэтэд цэцэглуулж байгаа хумуус нь Даваацэрэн, Даваасамбуу нар. Тэд их гое болж байгаа гэж их худлаа ярина. Шахаа урд нь олон хун хииж амьдардаг байсан бол одоо цеехен хулгайч нар иддэг болсныг Эрдэнэтчууд ярьж байна. 2016-10-19
АНХААР:энэ бүх мэдээлэл чинь МАНАН-ийн ёрөнхийлөгчийн согуулийн бэлтгэлшдээ. 2016-10-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?