О.МАГНАЙ : М.ЭНХБОЛД ӨӨРИЙНХӨӨ АХ, ДҮҮ АМРАГ САДНЫ 20 ХҮНИЙГ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН

2016-10-12  

 

О.Магнайгийн хэвлэлийнхэнд мэдээлсэн томилгоонууд :

  1. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар нь Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар томилогдов.

  2. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын төрөл садан А.Ундраа УИХ-ын гишүүн болов.

  3. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Г.Мөнхбаяр нь Барилга хот байгуулалтын сайдаар томилогдов.

  4. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Л.Бямбасүрэн нь Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдов.

  5. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдов.

  6. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдов.

  7. УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар томилогдсон.

  8. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатийн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын даргаар томилогдов.

  9. МАН-ын дарга асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нь Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдов.

  10. МАН-ын дарга асан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдов.

  11. Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалын яамны газрын даргаар томилогдов.

  12. Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн ахын хүү Г.Гантулга Зам тээврийн яамны газрын даргаар томилогдов.

  13. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын даргаар томилогдов.

  14. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын албаны даргаар томилогдов.

  15. Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдов

  16. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн Захиргаа Удирдлагын Газрын даргаар томилогдов.

  17. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцагийн дүү Д.Баярсайхан нь Төрийн банкны захиралаар томилогдов.

  18. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Т.Саран нь Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дэд даргаар томилогдов.

  19. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн нь Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдов.

  20. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын даргаар томилогдов.

  21. УИХ-ын гишүүн Б.Оюунчимэгийн дүү Б.Эрхэмзаяа нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тээвэр, ложистик хариуцсан захирлаар томилогдов.

  22. Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогтын туслах З.Мэндсайхан нь Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдов.

  23. Ерөнхий сайд агсан П.Жасрайн зээ охин Ариунзаяа Үндэсний Статистикийн Газрын даргаар томилогдов.

  24. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын гэр бүлийн эзэмшлийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны захирал Б.Баярсайхан нь Үндэсний хөгжлийн газрын даргаар томилогдов.

  25. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшлийн “МАК” компаний дэд ерөнхийлөгч Б.Нямдаваа нь Хөдөлмөр, халамж үйлчилгэний ерөнхий газрын даргаар томилогдов.

  26. Су.Батболдын туслах нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдов.

  27. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн дүү С.Мөнгөнчимэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар томилогдов.

  28. Морин спорт уяачдын холбооны гишүүн, манлай уяач Даваахүүгийн хүү Д.Баянбат нь нийслэлийн хөдөө аж ахуйн газрын даргаар томилогдов.

  29. Нийслэлийн Морин спорт уяачдын холбооны дарга н.Мөнхбаясгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогдов.

  30. Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Ц.Баянжаргал Хүнс, хөдөө аж ахуйн яамны газрын даргаар томилогдов.

  31. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргаар томилогдов.

  32. МАН-ын сонгуулийн сурталчилгааны менежер сэтгүүлч Б.Баярсайхан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон бол, түүний нөхөр МАН-ын сонгуулийн сурталчилгааны менөжөр П.Баярмагнай Гадаад Харилцааны Яамны газрын даргаар томилогдов.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Дарга нарын хүүхэдүүд хамаатан садангууд ажил хийж болохгүй болж бна уу. Хүний эрхийг бүү хязгаарал. 2016-10-12
Зочин:Жинхэнэ шударгаар.мэдлэгээр өрсөлдвөл дарга нарын хүүхдүүдийн боловсрол хэзээ ийм өндөр албан тушаалд очихгүй нь ойлглмжтой..яалт ч үгүй Энхболдын томилгоо луйвар.цөөн хэдхэн гэр бүл монголыг эзэгнэж суух зорилготой нь тодорхой...Энхболдыг хэзээ ч сонгож болохгүй шүү... 2017-07-06
Түгээгч:Яг 2жилийн өмнө энэ местүүд дээр хэний хэн байсныг нэрлэ дээ Магнай?????? 2017-07-06
Иргэн:Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бас Дархан Сэлэнгэд өөрийн ах дүү төрөл төрөгсдөө янз бүрийн албан тушаалд томилсон байгаа. Жишээ нь: Дарханы Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар үеэл дүү Мөнхбаяр гэдэг залууг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон. Дарханд Хаянхярваа бас мэргэжлийн бус нөхдүүдийг тодорхой тодорхой албан тушаалуудад бас шууд томилсон. 2017-07-09
Olzii:Erguu dagz magnai ih hurald songohiig ard tumen songoson enh bold songoogii malaa 2017-07-09
shudraga ard:Ah hamaatan sadangaa tomilchih yum baina daa. Bodvol chadaj baigaa yumand arga alga bailgui geh baih. 2018-07-06
Zochin:ardiin huuhduud hiij boldoggui yum uu. darga nariin huuhduud darga l hiideg tsag ue yum bn 2018-07-07
Хулгайч нар:Дарга нарын хүүхэд хамаатан садан төрд ажиллаж болоагүй юу гэж бичсэн хүнд хэлэхэд нэг гэр бүлээс нэг л хулгайч байхад болмоор юм. Хулгайн мөнгөөр гадаадад сурч ирчихээд аавтайгаа хамаатан садантайгаа нийлж хулгай хийж болохгүй. Ядаж аав хулгайчаа тэтгэвэрт гарахаар төрд орох хэрэгтэй. Үгүй бол бүлгэлсэн хулгайч нарт эзлэгдлээ энэ төр. 2018-07-07
Zochin:Jasrain ach huu Hicheengui gej neg holduu hooson tolgoi TOSK-iig jinhene shorootoi ****j bn bas. Omnoh udirdlaguud ni hichneen myangan ailiin oron suuts ashiglaltand oruulsan bilee. Ene Hicheengui gej pamperstai batsaan ene baiguullagiig jinhene utgaar ni dampuuruulj bn. Barilgiin mundag hun tavih heregtei. 2018-07-08
Үргэлжлэл:УИХ-ын дэд дарга М.Энх-Амгалан Дархан цаазат газрын даргаар ангийн анд Батсансарыг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт УУЯ-ны газрын даргаар ангийн анд Одхүүг, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан АМГТГ-ын дарга аснаар Баатарцогт, Кадастрын дарга аснаар Мөнхтамирыг, УИХ-ын дарга М.Энхболд Алдарт уяач Ононгийн дүү Энхжаргалыг АМГТГ-ын дэд даргаар, У.Хүрэлсүх АМГТГ-ын хэлтсийн даргаар хуучин АТГ-ын дарга асан Сангарагчаагийн хүү Пүрэвжавыг, Ингээд яваад бичээд байвал бүгд л мэднэ ш дээ. Хэрэггүй юм биш үү. 2018-07-08
Зочин:Ажлын байрны шаард**** хангаж байвал монгол улсын иргэн л бол ажил хийх эрхтэй биздээ бүгдийг Энхболд ой холбож байгаа нь хэт нэг хүнийг харлуулах зарчим барьжээ Магнай чи эр хүн шиг алсыг харсан жаахан том юм ярьж бай ийм хов жив зэргийн чинь муухай 2018-07-12
зочин:Овшоор хулгайчдыг шууд буудаж алаад дараана ажил явдал дээрнэ ирсэн бүх хамаатан садангуудыг бүгдийнэ газар дээрнэ устга тэгвэл хээль хахуул овшоорчид устах байх 2018-07-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?