Д.АМАРБАЯСГАЛАН : МАН ТАТВАР НЭМЭЭГҮЙ, ЦАЛИН ХАСААГҮЙ

2016-10-13  

МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан орон нутгийн сонгуультай холбоотойгоор мэдээлэл хийлээ. АН орон нутгийн сонгуулийг хэт улс төржүүлэн УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг илт гуйвуулсан мэдээлэл цацан олон нийтийг төөрөгдүүлж байгаад МАН-ын удирдлагууд харамсч байгаагаа илэрхийлээ.

Татвар нэмээгүй, Цалин хасаагүй

АН-ын удирдлагууд МАН амлалтаасаа буцаж байна гэх ойлголтыг олон нийтэд төрүүлээд байна. Тэгвэл Ардын намын амлалт бүр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болж улсын их хурлаар хэлэлцэгдэн батлагдсан. Энэ мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ирэх жилд буюу 2020 оны зургадугаар сард иргэд дүгнэх ёстой. Түүнчлэн цалин тэтгэвэр бууруулна мэдээлэл ор үндэслэлгүй болохыг санууллаа. Хэдийн улсын данс “улайж” хөрөнгө оруулагчид дайжин хүндхэн байгаа ч МАН-ын УЗ, МАН-ын УИХ дахь бүлэг хэлэлцээд “Аливаа шинэ төрлийн татвар нэмэхгүй” байхаар шийдсэн. Гэтэл орон нутгийн сонгуультай холбоотойгоор сөрөг хүчин “татвар нэмсэн” гэх хэвлэмэл материал тарааж байгаад харамсч байна.  Мөн цалин тэтгэвэр бурууллаа гэж шүүмжилж байна. Манай улсын ирэх төсвийн орлого 5,9 орчим их наяд, төсвийн зарлага 8 орчим их наядаар төлөвлөгдөж байгаа ч  энэ үед цалин тэтгэвэр нэмэх боломжгүй харин ч хасах хэмжээнд хүрчихээд байна. Гэсэн ч МАН-ын зүгээс иргэдийнхээ цалин тэтгэврийг хасах байдлаар энэ асуудлыг шийдвэрлэх бус харин эдийн засгаа сайжруулж цалин тэтгэврийг үе шаттайгаар нэмэх хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

Чингис бондоос 1,3 их наяд төгрөгийг үр дүнгүй зарцуулжээ

Монгол улсын засгийн газар эмхлэн байгуулагдаад 100 дахь хоногтойгоо золгож байна.Энэ хугацаанд эдийн засгийн уналтын хурдыг сааруулах олон ажил хийлээ Зөвхөн нэг жишээг дурьдая. Монголын төр нэг биш нилээн хэдэн данстай, гадна дотны хөрөнгө оруулалт, зээл тусламжийг эмх цэгцгүй, замбараагүй, хууль бусаар зарцуулж байжээ. Жишээлбэл Чингис бондын зээлийн зарцуулалтад Засгийн газрын зүгээс хийсэн шалгалтаар 1,3 их наяд төгрөгийн зөрчил гарсан. Өрөнд тооцогдоогүй байсан  концессын гэрээний асуудал нэмэгдэж байна. Нийт 13 концессын гэрээ хийсэн тухай мэдэгдэж байсан ч үнэндээ  33 болж өсөөд байгаа.Концессоор хийгдсэн ажил бүр өр болж хуримтлагдаад байна. Энэ асуудлыг МАН холбогдох хууль хяналтын байгууллагуудад шалгуулахаар хандаад байна.  

 

 

Т.УЛААН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?