УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Ц.Нямдорж мэдэгдэхдээ “Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд хоёр нууц гэрээ байгуулагдсан байна.
Нэгдүгээрт : “Эрдэнэт” үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд нэг гэрээ байгуулагдсан байна. 2017-2021 оны хооронд таван жил шохой нийлүүлнэ гэсэн гэрээ байна. Энэ гэрээнд нэг сонин заалт байгаа нь урьдчилгаа төлбөртэй холбоотой юм. Ердөө урьдчилгаа төлбөрт 15 тэрбум 258 сая төгрөг өгөхөөр тохиролцсон байна. Энэ урьдчилгаа төлбөрийг жил бүрийн эхний сард хийнэ гэжээ.
Хоёрдугаарт : “Эрдэнэт”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээн дээр 2017-2021 оны хооронд төмөрлөг нийлүүлнэ гэжээ. 40 хувийн урьдчилгаа төлбөр нь 87 тэрбум 119 төгрөг байна. Энэ гэрээ хүчин төгөлдөр болсон цагаас хойш ажлын таван өдөрт багтааж өгөх ёстой гэж заажээ. Дарханы төмөрлөгийн гэрээнд Ц.Даваацэрэн, Б.Шинэбаатар, санхүүгийн орлогч Ж.Эрдэнэбилэг гарын гарын үсэг зурсан бол Төмөрлөгийн үйлдвэрийн талаас н.Батжавхлан, н.Энхчулуун нар гарын үсэг зуржээ.
А.САЯН