ГУРВАН ҮЕИЙН ҮЗЭСГЭЛЭН

2016-10-19  

Уран зургийн галерейд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 50 жилийн ойдоо зориулан гурван үеийн багш нарын Уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн гаргажээ. Тус үзэсгэлэнд сонирхолтой баримал, хүүхэлдэйнүүд, уран зураг, арьсан урлал, төмрийг арьсаар ороож хийсэн уран баримал гэх мэт олон бүтээл тавигдсан байлаа.

Өдгөө 32 мэргэжлээр 44 мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэн хагас зуун жилийн хуудсыг элээж, дүрслэх урлагийн 11 төрлөөр анхан болон дунд шатны сургалт явуулж буй уг сургууль баяраа ийнхүү 3 үеийн багш нарынхаа үзэсгэлэнгээр бүтээл сонирхогчидтойгоо хуваалцан өнгөрүүлж байгаа юм.

Тус сургуулийн уран сийлбэрийн анхны багшаар МУ-ын Ардын зураач, МУУГЗ сийлбэрчин Л.Чуваамид, уран баримлын багшаар МУУГЗ, барималч Д.Дамдиймаа, монгол дархны багшаар уран дархан Д.Нямхүү нар тус тус ажиллаж байжээ.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
toroo:saikhan yzsgelen boljee 2016-10-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?