ЕРӨНХИЙ САЙД АСАН Ч.САЙХАНБИЛЭГ : ХЭРВЭЭ ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ГАРГААГҮЙ БАЙСАН БОЛ МОНГОЛЫН 49 ХУВЬ ОРОСЫН ТАЛД БАЙХ БАЙСАН

2016-10-25  

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэж, өмнөх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг оролцож байгаа юм. Үүний дагуу ЗГ-аас байгуулагдан ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Уг дүгнэлтэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс компанид шилжүүлэх явцад Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцитэй холбоотой 7 зүйл заалт зөрчигдсөн байж болзошгүй.

Тухайлбал УИХ-р хэлэлцээгүй ЗГ-дангаараа шийдсэн, мөн ЗГ- 49 хувиас татгалзсан хариу өгсөн нь холбогдох сайд нар эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж болзошгүй гэж үзэн Хууль зүй, дотоод хэргийн сайд АТГ-т ханджээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Эрдэнэт бол стратегийн гол ач холбогдолтой газарт хамаардаг. Ийм асуудлыг Засгийн газар дангаараа шийдвэр гаргах боломжгүй. УИХ-аа заавал хэлэцүүлэх шаардлага байсан. Яагаад хэлэлцүүлсэнгүй вэ” гэсэн асуултыг тавьсан юм.

Харин үүнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Энэ асуудлаар хариу өгье гэсэн ч цаг хугацааны хувьд ч тэр, нууцын горимоор хэлэлцэгдсэн учраас хариу өгөх боломжгүй байлаа. УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгууль гээд. Харин өнөөдөр энэ асуудлаар ярина гэдэг бол цаг хугацааны хувьд зөв хайчин дунд явж байна гэж үзэж байна” гэлээ.

Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж : УИХ, ЗГ-ын түвшинд Эрдэнэтийн 49 хувийн асуудал огт яригдаагүй байхад Худалдаа хөгжлийн банкныхан очоод хэлэлцээр хийсэн юмуу. Хэний захиалгаар? ЗГ-ын хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны хоёр албан тушаалтан очсон байсан. Ер нь худалдан авах гэрээнээс татгалз гэсэн энэ бичиг хаанаас дамжиж ирсэн бэ?

Гэсэн асуултад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг : Засгийн гаар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Засгийн газрын хуралдаанд орон бүх сайд энэ шийдвэрийг Монгол улсад зөв гэж дэмжсэн. ААНэгжүүд Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэн дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ энэ шийдвэрийг гаргаагүй байсан бол Монголын 49 хувь Оросын талд байх байсан” гэсэн хариулт өгсөн юм.

Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж : О.Орхон гэж хүн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Ти Ди Би капитал компанийн гүйцэтгэх захирал гэсэн 2 янзаар тэмдэглэсэн байна. Яг хэн гэж хүний захиалгаар тэнд очиж гэрээ хэлцэл хийж явсан юм. бэ?

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон : Би хоёр албан тушаал хашдаг. Энд банктай холбоотой гүйцэтгэлд хэрхэн холбогдож, яаж ажилласан талаар асуултад хариулж мэдээлэл өгөхөөр ирсэн. Үйл явц хэрхэн явсан бэ гэвэл “Цаг хугацааны хайч” гэж түрүүнээс хойш ярилаа. Үнэхээр аль аль талдаа энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусгах шаардлага байсан. Ямарч байсан Монголын зэс компанитай худалдах, худалдан авах гэрээ, нөхцөлөө тохирч холбогдох шийдвэр гаргадаг байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан гэлээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?