Ж.ЭРДЭНЭБАТ : ХУРДТАЙ АЖИЛЛАХ НЬ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ЗОРИЛГО

2016-10-27  

Засгийн газар 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр танхимынхаа сайд нарынхаа хамт өнгөрсөн 3 сарын хугацаанд хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа.

Тэрээр манай Засгийн газар түүхэндээ хамгийн хүнд эдийн засгийг хүлээж авсан. Тиймээс бид эдийн засгийг маш богино хугацаанд хүндхэн нөхцөл байдлаас гаргах ёстой. Ингэхийн тулд бидний гаргасан шийдвэр, бодлогын хөтөлбөрүүд маань маш богино хугацаанд боловсруулагдан, батлагдаж бодлогын баримт бичиг болох ёстой гэсэн зорилт тавьж байгаа гэлээ.

Мөн өмнөх Засгийн гаргасан алдаануудыг засахаар ажиллаж байгаагаа онцолсон юм. Тиймээс Хөгжлийн банк дээр ажлын хэсэг байгуулж, зөрчил дутагдлыг нь арилгах, буруутай хүмүүст нь хариуцлага тооцохоор ажиллаж байгаагаа хэлж байлаа.

Ингээд Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тайлагнаснаар хүргэе.

-Өнөөдрийн байдлаар 3993 татварын өртэй аж ахуй нэгжүүдийн дансыг нээсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн 373 аж ахуй нэгжийн дансыг нээгээд байна.

-Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг ЗГХЭГ-ын дэргэд байгуулж, хууль эрх зүйн орчноо сайжруулж байна.

-Үндэсний үйлдвэрлэгч бүхий 4 салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.

-Нийгмийн хамгааллын бодлогыг зорилтот бүлэг рүү түлхүү хэрэгжүүлнэ. 120 мянган ахмадуудад 100-500 мянган төгрөгийн хооронд насны хишиг хүртээнэ. Тэтгэврийн зээлийн хүүг төсөвт дарамт учруулахгүйгээр шат дараатай бууруулна. Хүүхдийн мөнгийг эхний ээлжинд зорилтот бүлгийн өрхөд, цаашлаад нийт өрхүүдэд олгоно.

-Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьлаа.

-Оюутны сургалтын төлбөрийг зээлээр төлдөг болох эрх зүйн орчныг бүрдүүллээ. Оюутны сургалтын санг бий болгож, ирэх оны төсөвт суулгахаар 101.5 тэрбум төгрөг тусгаад байна.

-Сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээ хангамжийг дээшлүүлэх хүрээнд байгууллагын цэцэрлэг байгуулах гарцыг бий болгов.

-Хөгжлийн бэрхшээлтэй 34 мянган иргэнийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах боломжийг бүрдүүллээ.

-Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед өндөр цалинтай авах бололцоотой, өндөр технологиос суралцахад нь дөхөм болгох үүднээс иргэдээ Япон, Солонгос, Австрали руу гарч ажиллуулна.

-Ипотекийн зээлийг хэвийн түвшинд үргэлжлүүлэхийн тулд оновчтой бодлого эрэлхийлж байна. Одоогоор 80 м.кв байр сонгодог байсан бол 100 м.кв болгож талбайн хэмжээг нэмэгдүүллээ.

-БНХАУ-аас 50 сая ам.долларыг буцалтгүй тусламжийг авахаар болсон. Буцалтгүй тусламжаар газар чөлөөлөх арга хэмжээг авч ажиллана. 0.07 га-гаар тооцвол 70 га газар чөлөөлөх боломж бүрдэнэ. Чөлөөлсөн газар дээр орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ.

-Малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулж, гадагш гаргана. Тухайлбал, хуурай сүүг Монголдоо үйлдвэрлэх бололцоог бүрдүүлэх чиглэлд Япон хийсэн айлчлалаар гэрээ байгууллаа. Мөн арьс ширийг дотооддоо үйлдвэрлэх, ялангуяа гадны улс орнуудаас тавьж буй стандартад нийцсэн үйлдвэрлэлийг монголдоо шингээнэ.

-Дэд бүтцийн хүрээнд Хөшигтийн хөндийн хурдын замын барилгын ажлыг, мөн Шивээхүрэнгийн барилгын ажлыг эхлүүлэхээр болсон. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Харвони эмийн үнийг бууруулсан. Гемодиализын эмчилгээ төлбөргүй, хүртээмжтэй боллоо.

-Нийслэлд өнөөдөр цахилгаангүй 15 мянган өрх байна. одоогоор 1562 өрхийг цахилгаантай холболоо.

-Эрдэнэтийн асуудлыг хууль зөрчсөн байж болзошгүй гэх үүднээс хууль хяналтын байгууллагад хандсан. Мөн тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалаа ашигласан шийдвэр гаргасан эсэхийг шалгуулж байна. Тус үйлдвэрийн захирлыг удахгүй шинээр томилно гэлээ.

Ерөнхий сайдын мэдээллийн дараа сэтгүүлчид өөрсдийн сонирхсон асуултад хариулт авлаа. Сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон яамдын сайд тус тусдаа хариу өгөв.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
60 terbym:HAHA 4 SAR SYYDAL SOLIXOOS UUR AJIL XIISNGUIDE YAST MELXIIN XYRD 2016-11-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?