Д.ЭРДЭНЭБАТ : АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ САНААТАЙГААР БУДИЛААНТУУЛАХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙНА

2016-11-03  

2016 оны орон нутгийн сонгууль улс орон даяар явагдаж дууслаа. Орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам сумын ИТХ-д нийт 6900 нэр дэвшигч нараас АН-аас 2650 нэр дэвшигч сонгогдож, сонгуулийн үр дүнгээр авч үзвэл 37,9 хувийг сумын ИТХ-д АН-аас нэр дэвшигчид эзэлж байна.

Нийслэлийн 9 дүүрэгт нийт 295 нэр дэвшигч дэвшсэнээс АН-аас 98 нэр дэвшигч гурван дүүрэгт ялалт байгуулж, нийт сонгогчдын 33,2 хувийн санал авлаа. Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль Сүхбаатар аймаг явагдаж, АН ялалт байгуулж, баталгаажууллаа. Нийт 330 сумаас 104 суманд АН ялалт байгуулсан. Нийслэлийн 9 дүүргийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт АН ялсан. Ард түмний сонголтыг санаатайгаар будилаантуулах оролдлого гаргаж болохгүй. Гаргах гаргахдаа Сонгуулийн хороог удирдаж буй удирдлага хууль бус шийдвэрээр ард түмний сонголтын тоог өөрчилж болохгүй гэсэн заалт бий. Үүнийг ноцтой зөрчсөн үйлдлүүд гарч байгааг бид буруу гэж харж байгаа.

Бид энэ сонгуульд нэг л зарчим баримталж байгаа. Ялсан бол ялсан, ялагдсан бол ялагдсан. Ялж ч чадахгүй, ялагдаж ч чадахгүй байдлыг бий болгож болохгүй. Тэр дундаа АН-ын байр суурь биш. Ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөлөгчийг хэн нэгэн хүний шийдвэрээр энэ сонголтыг үгүйсгэдэг байдал ардчилсан улс оронд байж болшгүй зүйл гэж харж байна. Тиймээс энэ асуудалд Ардчилсан нам онцгой анхаарал хандуулах ёстой гэж бодож байна. МАН-ын удирдлагууд ч мөн анхаарах ёстой. Аль аль талдаа ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Хэдийгээр өнөөдөр тооны олонхи нь Ардын нам талд байгаа ч гэсэн улс төрийн олонхи энэ эрх баригчдын амлалтаас ухарсан байдлыг дүгнэсэн юм шүү дээ. Тийм учраас улс төрийн олонхи аль талдаа байгааг эрх баригчид мэдрэх учиртай. Нэгэнт гарсан шийдвэрийг хүндэтгэн үзэж, эцэслэн шийдэгдээгүй маргааныг асуудал болгон дэвэргэж, гүнзгийрүүлэх нь яавч бидний эрх ашиг биш. Энэ байдлаа эрх баригчид зогсоох ёстой. Энэ сонгуульд АН эрх мэдэлтэй, үнэмлэхүй олонхитой эрх баригчидтай өрсөлдсөн хэдий ч ард түмэндээ нэг л зүйлийг маш сайн ойлгуулж чадсан. Энэ юу гэвэл эрх баригчид амлалтаасаа ухарч бодлогогүй үйл ажиллагаагаа хэрхэн явуулсныг ард түмэнд ойлгуулж чадсан нь сонгуулийн нэг том ач холбогдол. Өнөөдөр эрх баригчдын үйл ажиллагааны 100 дахь хоног дуусаж байна. Маргаашаас 1000 дахь хоног эхэлнэ. Бид эрх баригчид гарсны дараа амлалтыг чинь өдөр болгон сануулна гэж хэлсэн. Орон нутгийн сонгуулиар бид эрх баригчдын амлалтыг сануулсан. Сонгуулиар авсан 104 сум, 3 дүүргийн ялалтыг баталгаажуулах нь зүйтэй гэж харж байна. Цаашид Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуулиар Ардчилсан нам үндэсний хэмжээний нам болох юмаа гэдгээ дахин нотлох, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах орон зай бидэнд үлдэж байна.

 

 

DEMPARTY.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Uhaarahgui bol ard tumen uhaaruulna:Yasan uhaan suudaggui humuus ve dahiad l luivar aan AH er ni mungu bhad mongold yu ch hiij boldog gedeg um tahian tolgoid suujee ard tumen neg l udur hariugaa avah vii dee AHdaa 2016-11-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?