13 ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Б.ЧОЙЖИЛСҮРЭН ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮНИЙГ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАНД ТОМИЛОХ НЬ ЗӨВ ГЭВ

2016-11-04  

Өчигдөр Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар авлигын хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг төрийн өндөр албан тушаалд томилохгүй байх заалтыг Үндэсний хөтөлбөрт оруулах санал гаргасан билээ. 

Гэтэл өчигдөр үүнийг дэмжсэнгүй. Ийнхүү хуралдаанд оролцсон 15 гишүүдийн 9 нь үүнийг дэмжээгүй бөгөөд авлигын хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг төрийн өндөр албан тушаалд томилох нь зөв хэмээн үзсэн гишүүд бол Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн, Д.Ганболд, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нар юм. Харин Ж.Ганбаатар, Н.Учрал, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Л.Энхболд нарын таван гишүүн авлигын хэргээр ял шийтгэгдсэн хүнийг төрийн өндөр албанд томилохыг эсэргүүцжээ.

Жилийн 13 тэрбумын орлоготой хэмээн мэдүүлсэн Б.Чойжилсүрэн, 2 тэрбум 340 саяын орон сууцтай гэж мэдүүлсэн Д.Ганболд, 2тэрбум 632 саяын орон сууц, барилгатай Л.Болд, 900 сая төгрөгөөр үнэлэгдсэн барилгатай Ц.Мөнх-Оргил Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 1 тэрбум 843 сая гэж мэдүүлсэн Н.Оюундарь тэргүүтэй хүмүүс авлигын хэргээр ял эдэлсэн хүн төрийн өндөр албанд орж болно гэж үзэн татгалзсан кнопыг дарсан байгаа юм.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
mohgol:huuren deeree manj zan gargaad, nider deeree shimegch muusain hubaljnuud ta nariin nugeliin sab tani duurseniig medeegui yum bish bizdee hoorhiidoo amitad. 2016-11-04
Geljgii:Mongol turiin ynen nyyr tsaraig ilchilsen asuudal boljee. Novshnuud 2016-11-04
ФИДА:АРАЙ ДЭНДНЭЭЭ ОДОО БОЛЫШДЭЭ. ЭД НАРТ АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛ БАЙНА УУ ҮНЭХЭЭР БАЧУУРЧ БАЙНА 2016-11-04
Irgen:Zaza buh yum oilgomjroi bolloo. daraa jil orlogo ni yaj nemegdsen bh ni todorhoi sh d dee **** 2016-11-04
нэки:Төрийн албан тушаалтанд оноогдох хуулийг чанг**** хэрэгтэй авилга авах төрийн өмчийг үрэн хийх хулгайлах зэрэгт хятад улсаас суралцах хэрэгтэй.ард түмэн тэмцэх хэрэгтэй 2016-11-04
иргэн:Ямар сайхан нийгэмийг бид зорьж ямар сайхан хүмүүсээр төрөө түшүүлвээ. Юутай азтай вэ. Авилга авч өгч сурсан хүмүүсийг төрийн албанд гаргавал тэд чинь гадныханд авилга өгөөд ядаж мань мэтийгээ тамхи архиар таслахгүй байна даа 2016-11-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?