БИ 9 ГИШҮҮНТЭЙ АН-Д ХЭРЭГТЭЙ

2016-11-05  

Ойрын хэдэн өдөр УИХ дахь хамгийн сонирхолтой хүн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, харин хамгийн сонирхолтой сэдэв нь Ж.Батзанзан намаасаа хөөгдөх гэж байна гэсэн сэдэв болж байна.

Тэрбээр “Эрдэнэт” болон “Асгат”-ын 49 хувийг хууль бусаар УИХ-ын зөвшөөрөл авалгүй сонгуулийн өмнө 27 настай хүүхдэд шилжүүлж өгсөн. Оросоос шилжиж ирсэн 49 хувийг ард түмнээс асуулгүй Засгийн газар дангаараа дур мэдэн өгсөн үйл явдлыг Үндсэн хууль зөрчсөн, хулгайн шинжтэй үйл явдал” хэмээн үзэж байгаагаа чуулган дээр зоригтойгоор хэлж, Ц.Нямдорж гишүүнтэй санал нэг байгаагаа хэлсэн билээ.

Ингэснээр тэр намаасаа хөөгдөх дээрээ тулаад байгаа бөгөөд “Монголоос битгий хөөчихөөрэй” хэмээн бухимдлаа илэрхийллээ. Түүний хэлж байгаагаар намаас хөөх ажиллагаа их л дээрээс эхлэлтэй “Ер нь бол нэгдүгээр хүнээс гаралтай. Баянзүрх дүүргийн намын хорооны дарга бол Ерөнхийлөгчийн хүүгийнх нь найз. Тэндээс Ж.Батзанданг АН-аас хөөх асуудал удаа дараа яригдаж байгаа” гэсэн юм. Бусад нь түүнийг МАН намд орох гэж нүхээ ухаж байна гэсэнд тэрээр “МАН 65 гишүүнтэй би тэнд хэрэггүй харин 9 гишүүнтэй АН-д хэрэгтэй” хэмээн намчирхсан байна.

Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр “Намаас гарах тухай ойлголт байхгүй. Ардчилсан намд би элссэн. Энэ намынхаа төлөө зүтгэж байгаа. Ардчилсан нам ардчилсан үзэл санаан дээрээ ирэх ёстой. Энэ намыг ардчиллынхаа төлөө зогсож чадахгүй байна гэж харж байна” хэмээн хэлжээ.

 

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Би:МАН-д орох хэрэгтэй.Хөөнө гэж байхад гарчих л даа.Аав ээжийн чинь нам тэгээд ч чамайг энэ гам сургаа биз дээ. 2016-11-06
ganaa:Ardchilsan namiig shinechleh tsag ni bolson. Chadvartai zaluust zaigaa tavi!!!! 2016-11-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?