ШУВУУН СААРАЛ БУЮУ УТГЫН ЧИМЭГ НААДАМ

2016-11-06  

Монголын утга зохиолыг сурталчлах хоёр том наадам бий. Түүний нэг нь, Болор цом буюу яруу найргийн наадам, нөгөө нь богино өгүүллэгийн наадам болох Утгын чимэг уралдаан юм.

Богино өгүүллэгийн мастеруудын ур чадварыг сорьж шалгасан энэхүү наадам нь, Болор цом наадмаас хэдэн насаар дүү юм. Болор цом амжилттай болохын хамт, Монголын Зохиолчдын Эвлэлээс үргэлжилсэн үгийн зохиолыг дэмжих зорилгоор бий болгосон. Уг наадмын хамгийн анхны шагналыг зохиолч Лодонгийн Түдэв "Заан" өгүүллэгээрээ хүртэж байсан. Б.Догмид, Д.Норов, П.Баярсайхан, С.Пүрэв, Цэнджав нарын уран үгийн олон мастерууд зохиол бүтээлээрээ "Утгын чимгийн" эзнээр тодорч байсан. Өнгөрсөн онд Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр цомын эзнээр өргөмжлөгдсөн түүхтэй. Зохиолыг нь, жүжигчид, уран уншигчид тайзнаас уншдагаараа ердийн уншилтаас ялгаатай гэж тус наадмыг зохион байгуулагчид тодотголоо. Энэ жилийн "Утгын чимэг" наадам нь Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, Шувуун саарал хэмээх өгүүллэгийн зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулагдаж буйгаараа онцгой юм байна.

 

 

В. СЭЛЭНГЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?