ОУВС-ИЙН ЗҮГЭЭС ТАВИХ ШААРДЛАГА НЬ АРАЙ ХӨНГӨРСӨН

2016-11-07  

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрөөс мөнгөний бодлогыг 2017 онд баримтлах үндсэн чиглэл зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. 

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон Б.Баттөмөр нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Хаянхярваа: Валютын сангийнхний зүгээс 2008 оны үед тавьж байсан шаардлагын нөхцөлүүд нь арай хөнгөрсөн. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаад явах боломж байгаа юм байна. Тус сангийнхан судалгаагаа хийгээд ирэх 12-р сарын эхээр ирж магадгүй. Монголын Засгийн газрын зүгээс хүсэлт тавьбал судалгаа хийгээд ерөнхий нөхцлүүдээ тохиролцож болох юм гэсэн санааг хэлсэн.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан : ОУВС-гийхан хоёр 7 хоногийн хугацаатай манай улсад ирж ажилласан. Өмнө нь өөрсдийнхөө шаардлагыг авчраад тулгадаг байсан бол энэ удаад манайхныг нэлээд сонсож байна. Эд өөрсдийнхөө нөхцөл байдлыг хэр ойлгож байгаа юм, энэ хүндэрлээ хэрхэн даван туулахаар төлөвлөж байгаа, банкны системдээ, төсөв, мөнгөний бодлого дээрээ ямар арга хэмжээнүүд авахаар бэлэн байгаа юм гэдгийг сонсож, шийдвэр гаргая гэсэн байдлаар хандаж байна. 

ОУВС-гаас дангаараа хөнгөлөлттэй зээл олгоод энэ хүндрэлээс гарахгүй. Танайх өөрсдөө бас хичээж манайхаас авах зээлээс гадна гаднын эх үүсвэр нэмж олж ирэх нөхцөл, шаардлага тавьсан. Тэрээр БНХАУ-аас авах зээл, ОУВС-ийн зээл хоёр агуулгын хувьд өөр. ОУВС-гийн зээл нь богино хугацаатай, бодлогын нөхцөлтэй зээл. БНХАУ-ынх нь арилжааны шинжтэй бага хүүтэй зээл гэж тайлбарлалаа.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?