С.ЖАВХЛАН : УЛСЫН ИХ ХУРАЛ БОЛ ЗҮГЭЭР Л НЭГ ЦУГЛААНЫ, МЭТГЭЛЦЭЭНИЙ ГАЗАР БОЛЖЭЭ

2016-11-09  

Монголчууд оюуны хоосрол, сэтгэлгээний ядууралд оржээ. Төсвийн төслийг харахад, өөрсдөө бодож сэтгэсэн, олж төнхсөн зүйл алга. Эндээс гуйна, тэндээс гуйна л гэж байна. Гуйлгачин царайтай. Гаднын хэрэглээг л татах тухай ярих юм.

Өөрсдөө юу хийж бүтээх юм бэ? Энэ тухай нэг үг, өгүүлбэр алга. Казино, морин тойруулга л гэж бичжээ. Гаднын хөрөнгө оруулагчид л орж ирвэл бидний амьдрал сайжрах гэнэ. Эндээс ч гуйсан, тэндээс ч гуйсан. Нэг л гуйлгачин сэтгэлгээ. Сэтгэлгээний хямрал, тархины тураалд оржээ, бид. УИХ бол гараас нь юм гардаггүй, хоосон хэрүүлийн л газар юм. Яагаад, олон түмнийхээ оюуны их хүчийг олж харахгүй байна аа. Яагаад, ард түмнээ уриалан дуудаж чадахгүй байгаа юм бэ? Бид чинь. Зэлээ эвхэж буй, "Сэрэлт" киноны хэсгийг л санагдуулж байна шүү. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?