Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ ЗАРЛАЛАА

2016-11-09  

Тэр өнөөдөр Туушин зочин буудалд хэвлэлийн бага хийх үеэрээ ийнхүү нэр дэвших болсноо зарлалаа.

"-Монголчуудын 26 жилийн турш босгосон ардчилал нуран унаж байна. Монголд амар жимэр амьдрах боломж байхгүй боллоо. Сонгуульд амласнаа биелүүлэхгүй, өмнөх Засгийн газраа буруутгаж, барьж хорих байдлаар ажиллавал Монгол улс хөгжихгүй. МАН төрийн бүх шатанд эрх мэдлээ тогтоохын төлөө л явж байна. Монголын бүхий л өнгөтэй, өөдтэй бүхнийг залгих гэж байна. Би энэ бүхнийг зүгээр хараад сууж чадахгүй. Би ард түмнийхээ эрх ашгийн төлөө эцсээ хүртэл зүтгэнэ. Энэ бол миний улс төрч хүний хувьд гаргаж буй улс төрийн шийдвэр".

Энэ үгээр ерөнхий сайд асан Алтанхуяг 2017 онд болох Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо тунхаглалаа.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Altankhuyagt:Hereg hiisen bol hergee huleej hariuts**** huleeh ni oilgomjtoi shdee Altanhuyagaa 2016-11-09
zochin:100% demjikhgui 2016-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?