ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨСӨЛТИЙГ ЗОГСООХ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ТАЛААР ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2016-11-09  

Засгийн газрын хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим асуудлаар холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллахдаа тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой зэрэг компанийн удирдлагуудад тодорхой үүрэг өгсөн. Энэ үүргийн биелэлтийг хангах, хяналт тавих, мөн Гашуунсухатын боомтын талаар авах арга хэмэээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллахыг холбогдох сайд нар үүрэг болголоо.

Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг  Монгол Улсын Шадар сайдад, валютын ханшийн өсөлтийг барих талаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөн судалж засгийн газрын хуралдаанд танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулахыг Сангийн сайдад үүрэг болголоо. Тухайлбал:

-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох,

-Арилжааны банкуудыг  Монголбанкны  зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах,

-Валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгов.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?