ЭЛБЭГДОРЖИЙН ӨӨРИЙНХӨӨ ИМИЖИЙГ ӨСГӨХ "ХӨӨС" ТӨДИЙ БАЙЛАА ГЭЖ ҮҮ???

2016-11-10  

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хойд, урд хөршийн удирдлагатай хийгээд байсан гурван удирдагчийн удаа дараагийн "сүрхий" уулзалт ямар ч үр дүнгүй хоцров уу? Түүний мэдэлд байдаг, дипломат алба, гадаад бодлого, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа шалдаа ортол унасны илрэл, энэ мөн үү? Энэ зөвхөн түүний өөрийнх нь имиж өсгөх төдий "хөөс" байсан юм гэж үү? Нөгөө яриад байсан, итгэл төрүүлээд байсан, эдийн засгийн коридорын гадна талд Монгол улс ийн үлдэж хоцрох нь, энэ үү.

Шил дараалсан ийм асуулт, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнг сонсоод төрлөө. Оросын ерөнхий сайд Медведев, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нар Москва-Бээжинг холбосон хурдны галт тэрэг барих гэрээнд гарын үсэг зурчихлаа.

Энэ хурдны замын зураг нь Монголыг тойрсон болохыг та бүхэн харж болно. Мөн, монголчуудыг хүлээлгээд, догдлуулаад байсан, хийн хоолой ч гэсэн Монголыг тойрсон. Монголчууд, Хятад гүрний дэвшүүлсэн "WIN WIN" буюу "Та ч хож, би ч хожьё" буюу "ХОЁУЛАА ХОЖЬЁ" бодлогын гадна талд  "шидэгджээ".

Хятадын засгийн газар Монголтой ажиллах бодлогоо хэрхэн тодорхойлж байна вэ, тэгвэл. Яг одоогоор, Монголтой, эрчим хүчний асуудлаар хамтран ажиллах чиглэл гаргасан. Энэ бол Монголын нүүрсийг түшиглэж барих Цахилгаан станцын тухай л асуудал юм. Харин тээвэр, транзит тээврээс орлого олдог байсан тухайгаа мартах цаг ойртжээ, монголчууд.

Хятад, Орос хоёр хурдны төмөр зам барьчихвал, Монголын төмөр зам намагт шигдэнэ гэсэн үг. Биднийг өөр хоорондоо хэмлэлдсээр суух зуур, улс орнуудын хөгжил талийх нь ээ. "Хөөс" буухад, хоосон хоцрох нь дээ.

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Eh orondoo hairtai bi!:hedii boltol naad ulgertee itgedeg yum be naad asyydal chin ali 1999 ond shiidegdsen bsn sht. harin tuhain yeiin orosyn yukos kompaniar taviulj boloh bsn. ter ued manaihan dotroo tenegtej amerik ntr geed bolomjoo aldsan yum. bi ****r 2000 ond naadhyg chin oyutan baihdaa sudlaad bolomjgui gedeg dugnelt gargasan. ugaasaa herev ta oros yumuu hyatadyn toriin terguun bsn bol ymrch tohioldold Mongoloor ymrch torliin zam hooloi damjuulahgui bsn hereglee ni Mongold bsn bol oor. ih hemjeenii heregleeg yarij bn. 2 oron hudaldaa hiihdee hezeech 3 dagch ornoos haraat baihyg husehgui shd OILGOMJTOI ASYYDAL!!! toiruulah bolomj bga yum chin. horongo oruulalt ih bsn ch hamaagui shd. strategiin huvid c****al erchim huch energiin salbaryg ali boloh bu****as haraat bus baidlaar shiidne alivaa tor. ternees bish onoodriin manai TENEG tor shig zygeer hyatadad taviad tuudaggui yum daa!!! 2016-11-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?