АВИЛГАЛТАЙ ЯАЖ ТЭМЦЭЖ БОЛДГИЙГ ХЯТАДЫН УДИРДАГЧ СИ ЖИН ПИН ДЭЛХИЙД ҮЛГЭРЛЭЖ БАЙНА

2016-11-17  

Монгол улс хөгжихөд амархан, авилгалгүй л болох хэрэгтэй. Би авилгалтай тууштай тэмцэнэ гэдгээ Ц.Элбэгдорж 8 жилийн өмнө Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо л амласан. Авилгаас салах юм бол, өргөс авах мэт өвчин намдана ч гэж зүйрлэн хэлж байсан. Түүний хугацаа ирэх оны дундуур дуусна. Гэтэл улс орны хөгжил маань урагшилсангүй, бүр ухарчихлаа. Өвчин эмгэг улам хүндэрч, хөндүүрлэжээ. Тэгэхээр ерөнхийлөгч маань хэлсэн үгэндээ хүрч, авилгалтай тэмцэж чадсангүй гэж хэлж болох нь. Түүний эрх мэдэлд, хууль, шүүх, прокурор гээд бүхий л хүчний байгууллага оршдог. Нэрийг нь дурдаад яах вэ, нэг хүнийг л өнгөрсөн 8 жилийн хугацаанд "нооллоо".

Харин Си Жин Пин болохоор 2013 оноос авилгалтай тэмцэж эхлээд, одоогоор 1 сая гаруй өндөр албан тушаалтныг ажил үүргээс нь чөлөөлж, баривчлан саатуулсан байна. Шанхай хотын дарга, Бээжин хотын татварын дарга зэрэг хүмүүсийг саатуулан хорьж, хууль бусаар олсон, тэрбум тэрбумаар үнэлэгдэн, хэмжигдэх үл хөдлөх хөрөнгө, мөнгө санхүүг нь хурааж, Хятад улсын орлого болголоо. Тэр цаашид ч авилгалтай хийх үйл хэргээ улам гүнзгийрүүлнэ гэдгээ ч тунхаглалаа.

Улс орноо өөд татаж, хөгжүүлэхийн тулд улсын хөрөнгийг гамгүй зарцуулах явдлаа хязгаарлах журмыг төрийн албаны бүх шатны удирдлагад мөрдлөгө болгохыг даалгалаа. Тэр зөвхөн хэлэх биш, бас гардан хийж чаддагаараа дэлхийн улс орны олон удирдагчдыг араасаа дагуулж байна.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИЧМЭЭР УДИРДАГЧИД:Манай ерөнхийлөгч нэг юм бодож байгаа байлгүй дээ..Нэр нь шаварт уначихлаа хөөрхий Эбэ... 2016-11-17
Төрбат:Шал худлаа ярьсан гар ш дээ. Нөгөө шударга байя гэдэг үгээ одоо ор тас мартсан биү дээ. 2016-11-17
Очирхүү:Хятадын удирдагчид үнэхээр авлигатай холбогдсон хүмүүсээ шийтгэж чадаж байгаа. Манайх хэзээ ийм болохын болоо. Бүр харь оронд байхад нь барьж чадаж байгаа ард түмэн. Манайд бүх зүйл эсрэг буруугаар яваад байхын 2016-11-17
би:манай хүн чинь өөрөө жинхэнэ хутгагч юм чинь. Нэр цэвэр мөр цагаан хүн ажил хийдэг юм. тагжийсан тэнэг бүр дордуулчихлаа. 2016-11-17
Бид:Эбэ авилгатай тэмцэх гэж нилээн үзлээ. Даанч мглын олигархиудыг барсангүй. Энхбаяр, жэнко хэнд ч дийлдэхгүй гдгээ харууллаа. Гэхдээ яахав шилэн данс нь гайгүй л хэрэгжиж бн. 2016-11-19
Энхбаяр:Хятад жинхэнэ хямарч байгаа. Дэлгүүр хоолны газрууд эл хуль үүдээ барьсаар бна.Сигийн бодлого нэг талаараа маш буруу гэж шинжээчид дүгнээд эхэлсэн. 2016-11-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?