ҮЗХ-ОО ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2016-11-17  

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 48 дугаар хурлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Хурал даргалагч Ш.Түвдэндорж, Б.Гарамгайбаатар, АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр нар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, “Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан “Ардчилсан намын шинэчилсэн дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах” саналыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэвжлээ” гэв.

Дүрэм төсөл боловсруулах ажлын хэсгийг ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахлан ажиллах бол намын Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахлахаар болсон байна.

Мөн хурлаар АН-ын дарга З.Энхболдын “Намын даргаас чөлөөлөгдөх өргөдөл”-ийг хэлэлцэх байсан боловч уг асуудлыг хэлэлцсэнгүй. Ардчилсан намын даргыг сунгаагаар шийдвэрлэх хүртэл намын удирдлагууд ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэсэн үг юм. Ардчилсан намын Их хурал ирэх сарын 06-ны өдөр болох бөгөөд Ардчилсан намын үзэл баримтлал болон Үндсэн дүрмийг баталж намын даргын сунгааг эхлүүлэхээр боллоо.

 

 

Эх сурвалж : Demparty.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
z0chin:S.Bayar.E.Nkhsaihan.2arga.ugue.tom.garuud.uym.daa.Mongoliin.uls.tur.dampuurchee 2016-11-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?