МАНАЙ ГЭР БҮЛ, ОЙР ТОЙРНЫХНЫГ ОРОЛДОЖ, ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА

2016-11-18  

Монгол улсын ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн байх үедээ ийнхүү мэдэгдэл хийж байсан.

Тэр "Намайг айлган сүрдүүлэх гэж байна. Би айхгүй. Миний болон миний гэр бүл, ах дүү нарын эсрэг хиймэл хэрэг үүсгэж байна. Би тэр хүнийг нэрлэе" гэж байгаад, ихээхэн ноцтой гэх хэвлэлийн бага хурал хийж байсан. Тэгвэл одоо, тэр ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, УИХ-ын гишүүний сэнтийнээсээ ч буусан. Харин ерөнхий сайд байсны хувьд, Сайханбилэгийн нэг адил төрийн тусгай хамгаалалт дор амьдардаг. Тэгвэл түүний хэлсэн ярьсан бүхэн биеллээ олж эхэллээ. Түүний хүргэн дүү Дэнзэнг дахин саатуулж хорьсон. Гадагшаа явахыг зорьсон эхнэрийг нь хил давахыг хориглосон. Хамгийн сүүлд, дүү охин болох Нарантуяаг нь энэ сарын 16-ны Герман улс руу эмчилгээнд явах гэж байхад нь АТГ-аас баривчлан хорьсон байна.

Харин өчигдөр буюу 17-ны өдөр эгчийнх нь охиныг мөн саатуулжээ. Тэр хамгийн сүүлд, - Би Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж зарласан. Энэ бол түүний эсрэг хөдөлсөн аварга машиныг зогсоох гэсэн нэгэн оролдлого гэж шинжээчид дүгнэжээ. Н.Алтанхуягийн хувьд ихрийн нэг. Ихрийн өрөөсөн нь нэгдүгээр эмнэлгийн эмч. Алтанхуяг багадаа Алтантуяа гэдэг нэртэй байсан тухай журмын нөхөд нь хэлдэг. Тэднийх голдуу туяагаар төгссөн нэртэй гэнэ.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?