"ХАР ХАЙРЦАГ" НЭВТРҮҮЛЭГТ УРИЛГААР ОРОЛЦОХДОО Н.АЛТАНХУЯГ ЮУ ГЭЖ ХЭЛЭВ ?

2016-11-21  

Н.АЛТАНХУЯГ : МОНГОЛЫН ТӨР БОЛ ХООСОН ЧАЛЧИГЧ БОЛСОН

2008 онд АН надад итгэл хүлээлгэж намын даргаараа сонгосон. 2012 оны сонгуульд "Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье" уриатай оролцож, УИХ-д олонх болсон. Дангаараа засаг бариагүй боловч, АН олонх болсон тул ерөнхий сайдаа, чиглэлийн яамтайгаа авсан. Бидний хувьд хийх ажил маш тодорхой байсан. Яагаад гэвэл, сонгуульд оролцох уриагаа, АН-ын гишүүд 18 сарын турш хэлэлцүүлэг болгон өрнүүлсэн байсан. Манай намын хөтөлбөр маш тодорхой болсон. Улсаа улс шиг хөгжүүлэх, иргэд нь хүн шиг амьдрах. Үүний төлөө л миний тэргүүлсэн Засгийн газар 2 жил зүтгэсэн. Би хоосон тоо яримааргүй байна. Маш олон ажлыг бид эхлүүлсэн. 13 аймгийг хатуу хучилттай замаар холбох, Цахилгаан станцын өргөтгөл, 1111, замын түгжрэл гээд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж болно гэдгийг харуулсан. Ард иргэдэд ч итгэл төрж байсан. Би шүүмжлэхийг хүсэхгүй байна. 

Манай засгийн газрыг унагах нэг шалтаг нь 17 хувийн өсөлттэй эдийн засгийг унагалаа гэх шүүмжлэл юм. Би гүтгэх, зориудаар харлуулахад дургүй. Харин эрүүл шүүмжлэлийг хүлээн авна. Яагаад гэвэл, бодит шүүмжлэл шиг тустай зүйл байхгүй. Манай засгийг унагасан асуудал бол дээрээс шидсэн чулуу. 17 хувийн өсөлт гэдэг бол ердөө л тоо шүү дээ. Яг үнэндээ энэ өсөлтөөс Монголд юу үлдсэн юм бэ? Тэр гээд нэрлэчих зүйл байхгүй. Зүгээр л улс төрийн акц хийж, сонгуулийнхаа амлалтыг биелүүлж, шинэ гэр бүлийн 500,000, гэр бүлийн 1'000'000, хүүхдийн мөнгө гээд л бүгдийг нь тараагаад л дууссан шүү дээ. Бид бол хийе, бүтээе, үйлдвэрлэе гэж зорьсон. Бид тэр мөнгө тараалтыг зогсоосон. 

Би гэр бүлийн хүмүүжилтэй хүн. Тиймээс өрх бүрт буух, Монголдоо үлдэх зүйл бүтээе гэж зорьсон. Айлаас эрэхээр авдраа уудал. Авдраас олсон зүйлээрээ өөрсдөө бүтээдэг болохыг зорьсон.

Яг үнэндээ, Монголын төр бол хоосон чалчигч болсон. Гүтгэлэг тал руугаа дэндүү хэлтийсэн. Бид хийх ажлаа, ард иргэдтэйгээ зөвлөж байж, зөв бурууг нь тунгааж байж хийдэг туршлага нэвтрүүлж байсан.

 

 

МОНГОЛ HD ТВ-ИЙН АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙГЭЭР, Х.БАТ-ЭРДЭНИЙН ХӨТӨЛСӨН "ХАР ХАЙРЦАГ" НЭВТРҮҮЛГЭЭР ЕРӨНХИЙ САЙД АСАН АЛТАНХУЯГТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ СИЙРҮҮЛЭВ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?