Н.АЛТАНХУЯГ: МОНГОЛЫН ТӨР БОЛ БАРЬЦААЛАГДСАН

2016-11-21  

Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь АН-аас сонгогдсон хэрнээ АН-ын Засгийн газрын тэргүүнээ огцруулсан үйлдэл болсон. АН-ын С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын 10 гаруй гишүүдийн дэмжлэг оролцоотойгоор тухайн үеийн сөрөг хүчин болох МАН Алтанхуягийн засгийн газрыг унагасан. Намайг ерөнхий сайдлын суудлаас унагасан АН-ын гишүүддээ би гомддоггүй, тэднийг огтхон ч буруутгадаггүй. Намдаа ч буруу өгөхгүй. Манай нам бол учиртай. Манай нам бол хэдийгээр хэрэлддэг гэж цоллуулдаг ч , дотоод ардчилалтай. Бидний хэн нь ч бай, хэн нэгнээс айж, үгээ цээжиндээ хадгалдаг хүмүүжил байхгүй. Хэлье л дээ, Фортуна Батбаяр, Женко Баттулга, Гантөмөр, Тэмүүжин, дарга Эрдэнэбат, С.Эрдэнэ гээд, бид тойроод суухаараа хэнээс ч айж эмээлгүйгээр үгээ хэлцгээж, асуудлаа хэлэлцэж, гаргалгааг нь олж чаддаг хүмүүс. Ийм давуу талтай байсан. Тиймээс би тэднийгээ буруутгахгүй.

Харин хожмын нэг өдөр, яагаад огцруулах кноп дарах болсон шалтгаанаа үнэнээр нь ил гаргах байх гэж бодож байна. Миний тэргүүлж байсан засгийн газрыг огцруулах ажлыг дээрээс шидсэн чулуутай зүйрлэж болно. Монголын төрийн тогтолцоонд гажуудал үүссэн. Ард түмнээсээ сонгогдсон Монголын төр хэдхэн эрх мэдэлтэнд барьцаалагдсан. Өөрөөр хэлбэл, үнэнийг хэлдэг, өөрийнх нь үгэнд ордоггүй, бүлэгт үйлчилдэггүй хүмүүсийг золигт гаргадаг ажил хүчээ авсан. Төрийн байгууллага, хууль хүчний байгууллагаар дамжуулан хиймэл үүсгэмэл хэрэг үүсгэх болсон. Гэм буруугүй хүмүүсийг гэм буруутан мэт харагдуулдаг технологийг хэрэгжүүлсэн. Яг ингэж, 10 гаруй тэрбумын хиймэл хэрэг үүсгэж , нягтлан бодогч Мөнгөнтуяаг хорьсон. Одоо түүнийг суллаж, төрөөс гэмээ цайруулж, Мөнгөнтуяад 40-50 сая төгрөгийн нөхөн олголт хийж байх жишээтэй.

Гишүүдийг барьцаалдаг болсон. Тэд өөрсдөө мэдэж кнопоо дарж чадахаа больсон. Төрийн тогтолцоо нурсан. УИХ бол 76 гишүүнтэй ч, яг үнэндээ бүлэглэлийн хэдхэн хүн тэднийг удирдах болсон. Би ерөнхий сайд байхдаа ганц ч ажил гацаагаагүй. Харин Ерөнхийлөгч, УИХ-ын хүрээнд, 3-хан ажил дээр санал нийлээгүй. Түүний нэг нь Оюутолгойн хэтрүүлсэн гэх 2 тэрбум ам.долларыг Монголын Засгийн газар зөвшөөрөх. Би тэр саналыг хүлээн авч чадаагүй. Дэндүү их мөнгөний тоо. Үүнийг би зөвшөөрч чадахгүй, гэхдээ ажлын хэсэг гаргаж, нягталж, тодотгоё гэж хэлсний төлөө, өнөөдрийн энэ бүх үйл явц эхлэлтэй.

Би өөрийн гэсэн зарчимтай хүн. Аливаа зүйлд эрх ашиг гэж байх ёстой. Өөрийн өчүүхэн хувийн эрх ашгаас гадна, нийтийн эрх гэж заавал байх ёстой гэдэг хүмүүжил надад бий. Би түүнийгээ л дагасан. Удирдагч бол мөнх биш, харин Монгол улс мөнхөд оршин тогтноно. Яагаад, энэ цөөхөн монголчууд эх орондоо хүн шиг амьдарч болохгүй гэж. Тиймээс би Дубайн гэрээг бас дэмжээгүй. Ингээд Овутолгойн 2 тэрбумын хэтрэлт, Дубайн гэрээг зөвшөөрөөгүйн төлөө занганд орсон. Тэгээд юу болсон. Намайг огцруулсны дараа Сайханбилэг Оюутолгойн 2 тэрбумыг хүлээн зөвшөөрч, Дубайн гэрээг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр үзэглэсэн. Мөн Тавантолгой дээр ч тэд өөрчлөлт хийсэн. Би Тавантолгойг хөдөлгөхийг дэмжиж байсан. Төрийн оролцоотой компани байх ёстой гэж байсныг мөн л өөрчилсөн. Тэд Тавантолгойгоос төрийн өмчит Эрдэнэс Таван толгойг зайлуулж, оронд нь, MCS-г оруулсныг бүгд мэднэ. Ийм л юм болсон. Би бол сайдын суудал боддог, амиа хоохойлогч биш. Надад зарчим л бий.

Миний зөвлөх Гансүхийг шоронд хорьсон. Түүнийг 10 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан. Энэ бол ард иргэдээсээ асууж байж, Үндэсний Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлж байж шийдсэн асуудал. 1 тонн нь 200'000 төгрөгний үнэ бүхий нүүрсийг 80'000 төгрөгөөр үнийг нь бууруулж зарсан хэрэг. Түүний төлөө Гансүх маань ял эдэлж сууна. Ард иргэдээ дэмжсэн, тэдний таван төгрөгийг нь гэрт нь үлдээх л төрийн бодлого байсан. Түүнийг нь гэмт хэрэг болгон харагдуулж, хариуцсан хүнийг нь ялтан болгож дөнгөсөн.

Тэгсэн хэрнээ Хаан ресурсын 35 тэрбум төгрөгийн татвараас зугтаасан Капкаг өршөөж, нутагт нь буцаасан. Энэ шударга хандлага мөн гэж үү? Намайг өмнө нь ч ажлаа өг гэж шахаж байсан. Намайг утсан хүүхэлдэй болгохыг тэд хичээсэн. Харин би ажлаа ч өгөөгүй, утсан хүүхэлдэй ч болоогүй. Намайг огцруулсан түүх бол энэ. Тэд бол засгийг чи биш бид барьж байгаа гэдгийг харуулсан. Үүнийгээ ч Сайханбилэгт мөн мэдрүүлсэн. Одоо Ж.Эрдэнэбат мөн адил зовлонг эдэлж байгаа. Тэр бүлгийн үгийг дагахгүй бол, мөн л "жавтий" хүртэнэ. Үүнийг л засаж залруулах хэрэгтэй атал, Монгол улсын ерөнхийлөгчийн зүрх, сэтгэл үүнд дутаад байна.

 

МОНГОЛ HD ТВ-ИЙН АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙГЭЭР, Х.БАТ-ЭРДЭНИЙН ХӨТӨЛСӨН "ХАР ХАЙРЦАГ" НЭВТРҮҮЛГЭЭР ЕРӨНХИЙ САЙД АСАН АЛТАНХУЯГТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ СИЙРҮҮЛЭВ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сахиус эх:Ерøнхий сайд асан Алтанхуягыг Оюу толгойн 2 тэрбум, Дубайн гэрээг зøвшøøрøøгvйн тøлøø золигт гаргаж , Ерøнхийлэгч Хаан ресурсын Капкад øршøøл vзvvлж Монголчуудыг доромжлоод сууж байхад юу ч болоогvй юм шиг сууж байгаа тøрийн тvшээд нь юу бодож суусан юм бол, энд аймшигтай гэмт хэргийн бvлэглэл vvссэн юм биш vv. Ерøнхийлэгчийг АТГазар шалгах хэрэгтэй øøрт нь хувийн ашиг сонирхол маш их байсан байнш дээ. Vнэхээр л тøрийн тогтолцоо нурж хэдхэн эрх мэдэлтэнд барьцаалагдсан бvлэглэл vvcчээ арайч дээ, ард тvмэн тøр засагтаа итгээд сууж байдаг. Хужаа санаа гэж vvнийг хэлэх байх. Монголын тøрийг цэвэр цусны хvн удирдах цаг удахгvй ирэх байхаа бид итгэж байна. 2016-11-25
үнэн:ийм хүнийг ард түмэн хамгааладаг болсон шүү Зоригийг үхэлээс хойш төр биш Төр нэртэй цолтонгууд анхаар 2016-11-25
Баярмаа:ТЭр үед н ь хэлэхгүй яасын? худлаа хэзээ хойно ил гаргацгаасан худлаа жүжиглэсэн гарууд л байхын. 2016-11-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?