Н.АЛТАНХУЯГ : ОДОО БОЛ ЭРГЭЖ БУЦНА ГЭЖ БАЙХГҮЙ

2016-11-21  

Намайг огцруулсны дараа тэрхүү бүлэг санасандаа хүрч, Сайханбилэгээр бүх зүйлээ хийлгэсэн. Оюутолгой, Тавантолгой, Дубайн гэрээ, дээр нь Эрдэнэтийн 49 хувь.

Би өөрөөрөө л байхыг эрхэмлэдэг. Энэ бол миний сурсан зан, өвлөсөн хүмүүжил. Хэн нэгний хүслийг биелүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, шуналыг нь гүйцэлдүүлэх зан чанар надад байхгүй. Ард түмнийг баялгийг эздээс нь хулгайлж чадахгүй. Би тэр бүлэглэлийн, тодруулж хэлбэл, монголын улс төр, бизнесийг базсан цөөхөн хүний эрх ашигт үйлчлээгүйн төлөө өнөөдөр ийнхүү адлагдаж явна. Тэд намайг, миний ойр тойрны хүмүүсийг дарамталж байна. 11-ний өдөр эхнэрийг маань гадагшаа явах гэхэд нь хил дээр хориглосон. Гэртээ ирчих гэхээр, ирүүлэхгүй 5-6 цаг саатуулсан. Тэгсэн хэрнээ, түүнээс хойш 10 хоночихоод байхад, ганц ч дуудаж байцаалт аваагүй. Мөн миний хамгийн бага дүүг баривчиллаа. Идсэн уусан юм бол намайг байцаал даа. Ер нь ил тод болгох хэрэгтэй. Би хууль хяналтын байгууллагад хонгил бий болгосон тэр хүн нь Монгол улсын ерөнхийлөгч гээд нэгэнтээ хэлчихсэн байгаа. Үгүй гэвэл, түүнийгээ хэлэх биз.

Би хуулийнхныг бүгдийг нь буруутгаагүй. Шударга хуульчид цөөдөхгүй. Ер нь Монголын нийгэм хэцүү болсон. Монголд бизнес хийх хөрс нь байхгүй болсон. Лицензийг нь дээрэмдэнэ, бизнесийг нь булаана. Эзнийг нь шоронд хорино. Ардчиллын нэртэй 3 хүн төрийн тэргүүнд гарч ирсэн цаг үед л, мөнгийг, бизнесийг дээрэмдэж, шоронд хорьдог боллоо. Монголын төр эрээ цээрээ алдсан. Хүний, өөрийн гэж ялгалгүй дарамт учруулдаг болсон. Женко Баттулгыг шахсан. Түүний эргэн тойрны эмэгтэйчүүдэд эрүү үүсгэж, барьж хорьсон. Төрийн банкны Мөнхбатыг саатуулсан. Энэ баривчилсан хүмүүсээ гэмт хэрэгтэн мэт үзүүлж, сурталчилдаг. Түүндээ төрийн байгууллагыг ашигладаг. Би тэвчээртэй хүн. Гэхдээ одоо болсон гэж үзэж байна. Одоо би дуугүй суухгүй.

Гэхдээ ерөнхий сайд байсан хүний хувьд, юу хэлэх, юу хэлэх заагаа мэднэ. Цөөн хэдэн гэр бүл хагартал баяжиж, олонхи нь үгүйртлээ ядуурч болохгүй. Би монгол иргэдээ дундаж орлоготой, нийгмээ чинээлэг нийгэм болгохын төлөө зүтгэнэ. Үнэнийг хэлнэ. Ялгааг нь гаргана.

Яахаараа ажил хийсэн Фортуна Батбаяр идсэн уусан болдог, өөрсдөө 2 тэрбумыг илүү зардлыг гадныханд зөвшөөрчихдөг, уул уулаар нь идчихдэг, Эрдэнэт УБҮ-ийн 49 хувийг авчихлаар яадаг ч үгүй байна даа. Нөгөө олуулаа болсон МАН-ын 65-ын хүч, зориг нь хааччихав аа? гэж асууя. явчихсан. Тэд яагаад дөлөөд, зугтаагаад байх болов? МАН бол миний дайсан биш, үнэндээ. Тэдний дотор шударга үнэний төлөө явах цөөн боловч гишүүд байгаад талархаж байна.

 

МОНГОЛ HD ТВ-ИЙН АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙГЭЭР, Х.БАТ-ЭРДЭНИЙН ХӨТӨЛСӨН "ХАР ХАЙРЦАГ" НЭВТРҮҮЛГЭЭР ЕРӨНХИЙ САЙД АСАН АЛТАНХУЯГТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ СИЙРҮҮЛЭВ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
алтан:ичих нүүргүй хүн ер нь өөрөө буруутахаараа өрөөлийг хамруулдаг балиар зангаа болимоор юм , ер сайд эд нарынхаа дэмжлэгтэйгээр л гараа биз дэ, увс хүн цаанаа л тэгээд нэг хүншгүй шүү, ман гарч ирээл дээрэмддэг шалгадаг тагнадаг нь эхлсэн биз дэ,удирдах хүн байж **** бсан бна 2016-11-21
zochin:Altanhu****g demjij bna erunhiilugch boloosoi 2016-11-21
зүрх судас :ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх - Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан - Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ: - Цус шингэлэх, холестрин бууруулах - Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, бляшкаг хайлуулах - Захын тараагуур хялгасан судасны уналт үжилт-ыг сэргээх БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: Тус бүтээгдэхүүний найр****нд нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac 2016-11-28
зочин:Та нар бүгд нэг тэрэгний дугуй мөртлөө,галт тэрэг хөдөлсний дараа матрын нулимс унагааж,өөрийгөө гэм буруугүй мэтээр уйлан дуугараад байдаг чинь юу вэ,нүгэл нүдээр гарна гэдэг шиг хэзээ ч тэр албан тушаалаасаа буухгүй юм шиг аашилцгааж байснаа мартаа юу,зөвлөхөөрөө Хэнтийн Хүдэрбаатар хэмээх боловсролгүй махан толгойг тавиад яаж өөдлөх вэ дээ гэж би тэр үед бичиж бсан юм 2016-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?