Ц.НЯМДОРЖ : ДУНДААС НЬ МӨНГӨ УНАГААХ ХЭРЭГ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ.

2016-11-24  

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж : "2010 оны тавдугаар сард Төмөр замын баримт бичиг батлагдаад тэрнээс хойш 6 жилийн хугацаа дуусч байна. Тэр үед мөнгөтэй байсан компаниуд хувийнхаа зардлаар 300 км төмөр зам барьчих бололцоо байсан ч төр оролцож хаагаад худлаа гэрээ хэлэлцээр хийгээд дундаас нь мөнгө цувчуулаад 6 жилийн нүүр үзлээ л дээ.

Хамгийн сүүлд Япон улстай зүүн талд төмөр зам барих ажилд судалгаа маягийн ажил хийгээд 12 сая доллар өгсөн /24 тэрбум төгрөг/ гэж танилцуулсан. Тэгээд тэр судалгаа нь эдийн засгийн хувьд ямар ч үр дүнгүй байна гэсэн дүгнэлт хэлж байгаа юм. 1100 км төмөр зам барина гэсэн энэ худлаа ажлаа болиоч гэж олон хэлж ярьж байна.

Ийм их төмөр зам барьчихаад юу зөөх гэж байгаа юм бэ ? Баян-Өлгийгөөс Дорнод хүртэл арьс шир зөөх юмуу хаашаа юм. 247 км төмөр замыг элдэв юм ярилгүй дуусгаад өгөөч. Энэ л эдийн засгийн хувьд ач холбогдолтой үр дүн харагдаад байгаа юм биш үү ? Дөрвөн жилийн хугацаанд ядаж Таван толгойн энэ 247 км төмөр зам дуусгах ажлаа хийгээд санаа амрах юмсан. Ер нь тэгээд худлаа том ажил хийх гэж байна гээд гоё ярьдаг.  Төсөл боловсруулж байна гээд дундаас нь улсын мөнгө хулгайлдаг арга замыг л хаах хэрэгтэй байна"  хэмээн Ц.Нямдорж өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэллээ. 

 

 

Б.БАТБААТАР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сэлэнгийн чоно:Үнэн шүү, босоо тз чинь л алайгаа алдаад Замынүүдэд гадаадаас ирж байгаа машиныг буулгахаа больсон шдээ. Тэгээд автомашины үнэ өсөд байна ! 1000 $ зөрөө гараад байна.. 2016-11-25
Zochin:Ix l shudraga surxii geed l xundleed l xundleed l baina daa Gevch S. Bayariin mon bisdiin talaar gants ug ganxiixgui um aa Ulaan dorvod chine Yag shudraga baih xaragdaach... 2016-11-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?