АН-ЫН ИХ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ 

2016-11-28  

Нийслэл Улаанбаатар хотын АН-ын 150 гаруй үүрийн төлөөлөл болох 113 үүрийн дарга, төлөөлөгчд “АН-ын үүрийн гишүүд, дэмжигчдийн хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ирсэн төлөөлөгчдийн олонх нь намын шинэчлэл нь цөөн хэдхэн дарга нар, фракцын толгойлогчдын тохиролцооны хүрээнд явагдах ёсгүй.

Иймээс :

1. 2016.12.06-ны өдөр болох Ардчилсан намын VI их хуралд намын анхан шатны үүр бүрээс 1 мандаттай байгаа нь хэтэрхий бага тул нэмж өдөр тутам намын үйл ажиллагааг нуруун дээрээ үүрч явдаг үүрийн дарга, улс төрийн ажилтануудыг шууд оролцох боломжоор хангах.

2.АН-ын даргын сонгуулийн үйл ажиллагааг сунгаагаар бүх шатны гишүүдийн оролцоотойгоор сонгох нь анхан шатныхаа оролцоог хангасан намын суурь шинэчлэлийн нэг болж чадна гэж үзэж байна.

3.Намын их хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр шууд дамжуулж ардчилсан намын нийт 160 мянга гаруй гишүүд болон олон нийтэд нээлттэй харуулах.

Эдгээр шаардлагуудыг хүлээн авч 2016.11.26-ны дотор шийдвэрлэхгүй бол Ардчилсан намын үүрийн дарга нарын холбооноос дараагийн арга хэмжээнүүдийг авч тэмцлийн хурц хэлбэрийг сонгон их хурлыг хуралдуулах ҮЗХ-ны шийдвэрийг зогсоох, хүчингүй болгох хүртэл дараалсан арга хэмжээнүүдийг авах болно гэдгээ үүгээр хатуу мэдэгдэж байна гэсэн шаардлагыг АН-ын дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлжээ.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?