Ц.ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАЛГАМЖЛАГЧ ХЭН БЭ?

2016-11-29  

Бүхнийг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд!!! 2016 он бол ийм нэгэн уриатай улиран одох нь. 2016 оны улс төрийн хамгийн том нүүдэл болох УИХ-ын сонгууль ч энэ урианд захирагдсан. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн залгамжлагч хэн байхын суурийг 2016 онд аль хэдийнээ тавьсан.

Ямар ч байсан Н.Энхбаяр биш. Өмнө нь өрсөлдөж байсан хүмүүсээс Б.Жаргалсайхан нэр дэвших боломжгүй. С.Оюун улс төрийн тоглолтоос хөндийрсөн, намаа "бутаргасан". Санаархагч женко Х.Баттулгыг Уянгатай нь, түүнд өгсөн намтай нь "зайлуулсан". Намын дарга, нэр дэвших бодол санаа бүхий З.Энхболд, Н.Алтанхуяг нарыг ч замаасаа арчсан. Өнгөрсөн удаад нэр дэвших гээд, "хулхидуулаад" нулимсандаа хутгалдаж суусан Э.Бат-Үүлийг Зоригийн хэрэгт холбогдуулан шороотой хутгаад амжсан. Хүү Чулуудайгийн тарьсан балаг ч аавыг нь чирсэн тул Э.Бат-Үүл амаа хамхихаас өөр арга зам үлдээгүй. С.Баяр гэх хоёр талдаа иртэй кинжаал адил осолтой тоглогчийг Англи руу улс төрийн цөллөгт элчин сайд нэрээр томиллоо. Үндсэндээ ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг сайтар хайрцаглаж чадлаа.

Тэгээд одоо хэн бэ, тэгвэл? Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хугацаа бүрэн дуусах учир тэр дахин дэвшихгүй. Мэдээж, түүний залгамжлагч хэн болох нь, түүний сонирхлыг ихээхэн татаж буй. Хуулийн дагуу, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд, УИХ-д суудалтай МАН, АН л нэр дэвшигчээ дэвшүүлэх, өрсөлдөх эрхтэй. Тиймээс АН-ын дарга хэн болох нь, нийгмийн анхаарлын төвд шилжлээ.

Энэ 12-р сарын 6-ны өдөр АН их хурлаараа даргаа сонгоно. Энэ хүний нэрийг бид 7 хоногийн дараа сонсох бол, Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн нөлөө үзүүлэх хүн бол МАН-ын дарга бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд гэж улс төрийн хүрээ тэр чигтээ хүлээн зөвшөөрч байна. Хэн нэр дэвшихийг мэдэх, шийдэх цорын ганц хүн бол, өнөөдрийн нөхцөлд М.Энхболд болсон. Тэгэхээр М.Энхболд ямар шийд гаргахаас 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бүрэн хамаарах болжээ.

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зүрх судас:Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. Бүтээгдэхүүний үйлчилгээ нь: Эмгэгийн шалтгааныг арилгах: -Цус шингэлэх, Холестрин бууруулах, Эрүүлжүүлэх: -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас: 96665038. Үнэ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Бүтээгдэхүүний танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac 2016-11-29
Unen:Mongol Uls ogtsorson erunhiilugchuu 4 jiliin hugatsaand yamar negen baidlaar murduj mushgihgui, alivaa heregt holbogduulan ****lgahgui gej huulichlah avaas unuugiin ene nijgem deh buzar bulai buhen baihgui baih baisan ba ter ch **** hel AN ingetlee doroitoj yalagdal amsahgui baih baisan gej bodoj bna! AN-n iim het yalagdal Mongol Ulsad maani asar ih hortoi baij medeh yum shuu!!! 2016-11-30
Локал:ХӨӨӨРХИЙЙЙЙ МОНГОЛЧУУД... 2016-11-30
Chimeg :M.Enhbold eronhiilugch bolj Ts.Nymdorj Ulsin ih hurlin darga boloh um gesen sh tee 2017-01-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?