ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЛИЙН НАМЫН УДИРДЛАГУУД ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ОГЦРОХЫГ ШААРДЛАА

2016-12-06  

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын удирдлагууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцрохыг шаардаж мэдээлэл хийлээ.

Тэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон, “Саус гоби сэндс” компанийн удирдлага Жасти Каплаг хууль зөрчин өршөөсөн, “Рио тинто” компаниас байр авсан, АСЕМ-ын уулзалт хийснээр эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан зэрэг 12 үндэслэл дурдаж, Төрийн тэргүүнийг огцрохыг шаардлаа.

Намын дарга Г.Уянга “Ерөнхийлөгчийг огцруулах 40-50 үндэслэл бий. Бид энэ удаа хамгийн ноцтойг нь дурдлаа” гэж байсан юм.  Тэд энэхүү шаардлагаа УИХ-д илгээхээр болжээ.  Мөн намын даргаа огцруулах асуудлыг Г.Уянга “Намуудын доторх зодоон бол жижиг асуудал. Энэ хүн олон сая төгрөгийн хэргээр шалгуулж байгаа юм билээ. Манай намын даргатай холбоотой асуудлыг хоёр долоо хоногийн өмнө Дээд шүүх шийдсэн. Жижиг намын доторх жижиг асуудлыг том болгох хэрэггүй. Гэмт хэрэгтэн хүн ингээд гадуур явж байгааг гайхаж байна. Магадгүй жижиг асуудлаар том зүйлийг дарах гэж оролдлого байж болох юм” гэсэн юм.

 

 

Эх сурвалж : Polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?