Дэлхийг тойрсон монгол алиалагчид болох Ч.Хатанбаатар, Н.Баасанжаргал, А.Энхтөр, Б.Рэнцэндорж, Р.Мандах-Оргил нар тоглолт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Тоглолтод 60 гаруй уран бүтээлчид оролцохоор болсон байна. Социализмын үед алиалагчид нийгмийн асуудлыг хөндөж тавьдаг байсан энэ уламжлалыг сэргээх зорилготой байгаа аж. Алиалагчид үзэгчдэд зориулан тусгай хөтөлбөр гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тэд тоглолтоо насанд хүрэгчдэд болон хүүхэд багачуудад зориулан найруулан тавьжээ. Тоглолт энэ сарын 9,10,11-нд Үндэсний циркт болно. Дашрамд дурдахад энэ тоглолт Монгол Улсад циркийн урлаг үүсч хөгжсөний 75 жилийн ойд зориулан тавьж байна. Мөн эдгээр уран бүтээлчид 21 аймагт тоглолтоо зохион байгуулахаар болсон байна.
Ц.ХИШГЭЭ