БҮСГҮЙ ХҮН, ЦЭЦЭГ ХОЁР ЭНЭ ХОРВООГ ИЛҮҮ ЗӨӨЛӨН УЯНГАТАЙ БОЛГОДОГ

2016-12-07  

Би ингэж боддог. Тиймээс ч ээж, эмэгтэй хүн, цэцэгсийн тухай илэрхийлэл, дүрслэл нь үе үеийн уран бүтээлчдийн мөнхийн сэдэв байдаг бизээ.

Ачийг нь бүрэн хариулж барахгүй ч өчүүхэн намайг энэ хорвоод хүмүүн болгон төрүүлж, өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ сайн сайхан явахыг минь эх хүний цагаан сэтгэлээр ерөөн, сүүн цацлаа өргөн суудаг хамгаас хайрт ижий тандаа охин нь уран бүтээлийн "ЦАЦАЛ" үзэсгэлэнгээ онцгойлон зориулж, өргөн барихад бэлэн боллоо.

Мөн энэ ертөнцийг чимэж байдаг бүх эмэгтэйчүүд, замбуулан хорвоод эх хүнээс мэндэлсэн хүн бүхний оюуны таашаал, гэгээн мэлмийд ерөөлийн цацал өргөн, "ЦАЦАЛ" үзэсгэлэнгээ хүндэтгэн дэлгэж байна.

Энэ удаагийн миний бие даасан үзэсгэлэн дорно дахины ард түмний дотоод сэтгэлгээний урлаг болох уран бичлэг буюу каллиграф, бэхээр урлах урлаг, монгол зургийн арга барилыг хослуулсанаараа онцлогтой юм.

Ингэж уран бүтээлийнхээ "Цацал" үзэсгэлэнг өнөөдөр нээх зураач охин Гришагийн ЖААХАНХҮҮ урилгандаа онцолжээ.

 

Түүний үзэсгэлэнг үзэхийг хүсвэл, өнөөдөр, 18.00 цагаас Уран зургийн галерейд очоорой.

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?