АРДЧИЛСАН НАМАА Ц.ЭЛБЭГДОРЖООС АВРАХЫН ТУЛД ДАРГАА ИХ ХУРЛААС БУС НИЙТ ГИШҮҮДЭЭС СОНГОХ ЗАМЫГ СОНГОЖЭЭ

2016-12-09  

Намын лидерүүд нь учир начираа олохыг хичээлээ. "Бид намаа өөрсдөө харсаар байгаад нураалгаж, хараалгаж байна. Яагаад ийм байдалд хүрэв" гэсэн илтгэлийг МоАН-ыг үүсгэн байгуулагчийн нэг, УИХ-ын гишүүн Лу.Болд тавилаа. Лу.Болд бол Ц.Элбэгдоржийн "хараанд" өртөж, өнгөрсөн 4 жилийн турш хууль хяналтын байгууллагын хараа хяналтад өнжсөн. Хэрвээ УИХ-д сонгогдож чадаагүй бол ямар хувь заяа хүлээх байсныг хэлэхэд тийм ч хэцүү биш. Хэрэг биш шахам зүйлээр түүнд хэрэг тохохыг оролдсон гэж Лу.Болд олонтаа тайлбарласан ч, оосроо л тавихгүй л байгаа. Энэ хурал дээр намын гишүүдийн хамгийн их дэмжлэгийг авсан илтгэгч бол Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй үзэлцэнэ гэдгээ ил тод зарласан ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг байлаа.

Түүний хэлсэн үг, өгүүлбэр бүрийн дараа их хурлын 1210 төлөөлөгч алга нижигнүүлэн ташиж, шүгэл үлээн дэмжиж байлаа. Их хурлын төлөөлөгчид Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөс айхгүй, Алтанхуягыгаа дэмжинэ гэдгээ ийнхүү илэрхийлж байлаа. Түүний хэлсэн үг, үнэхээр жин дарж байсан учраас бусдынхаас ялгарч байв.

Тэр хэлэхдээ, "Намыг нам биш болгосон. Улс орон нам дамнасан цөөн хүнээс бүрдсэн бүлэглэлийн мэдэлд шилжсэн. Тэд тулгадаг. Шахдаг. Намайг ерөнхий сайд байхад шахсан. Таван толгой, Оюутолгойн асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар шийд гэсэн. Би тэдний шахалтыг хүлээж аваагүй. Эрдэнэтийн хувьд бол намайг шахаагүй. Учир нь Эрдэнэтийн хувьчлалын асуудал тэр үед хараахан бэлэн болоогүй байж. Энэ бол Сайханбилэгийн ярих түүх. Тэд "Үгүй" гэдэг хариултыг сонсож сураагүй. "Үгүй" гэж хариулбал булаагаад авдаг, огцруулаад авдаг ийм хүмүүс. Барьцаанд авдаг. Манайхны олонхи одоо хүртэл барьцаанд буй. Барьцаанд буй хүн үг хэлэх амаа үдүүлсэн байдаг. Амаа үзүүлсэн барьцаанд буй ийм гишүүд манай намд олон байсан, одоо ч байгаа. Бид 2012 оны сонгуулиар "Хүн шиг амьдарья, улс шиг хөгжие" гэдэг уриа дэвшүүлж гарч ирсэн. Монгол хүн Монголдоо сайхан амьдарья үзэл санааг дэвшүүлсэн шүү дээ. Түүний төлөө бид ажиллаж байсан. Тэгээд яагаад, ард түмнийхээ баялгийг хэдхэн хүн булаагаад, хулгайлаад байгаа юм бэ? 1990 онд АН-ыг бий болгож байхад, ардчилсан нийгмийн төлөө тэмцэж байхад, би ийм ардчиллын төлөө яваагүй. Хэдхэн хүний хязгааргүй шунал, тачаалыг хангахын төлөөх "ардчиллын" төлөө би яваагүй, та нар ч яваагүй биз дээ. Үгэндээ ордоггүй хүмүүст сургамж үзүүлэх зорилгоор хэлмэгдүүлэлтийн, хиймэл хэргийн коридорыг бий болгосон. Мянга мянган шударга хуулийн ажилтан байгаа гэдгийг би мэднэ. Тэднээс айхдаа өөрийн коридорыг, өөрийн мөрдөн байцаагч, шоронд хийх эрх бүхий прокурор, шүүгчээр дамжуулан, магадгүй Ц.Элбэгдоржийг хүрдэг ийм хонгилыг бий болгосон. Захиалга өгдөг. Гүйцэтгэдэг. Нэг нэгээр нь барьж хорьж байхад АН чимээгүй л сууж байна. Сонгуулийн дараа эрх барьсан МАН 2012 оноос ажилд орсон бүх албан хаагчийг толгой дараалан халж байхад, АН яанаад дуугүй сууна вэ, яагаад тэмцэхгүй байна вэ? Зоригоо чангалцгаая. Тэмцье, Ялья.

Ийм илтгэлийг Н.Алтанхуяг тавилаа. Тэрбээр АН-ыг аврая гэвэл, даргаа гүйцэтгэх зөвлөлөөс биш, Их хурлаас биш, бүх гишүүдээс сонгох нь зөв гэдэг санааг дэвшүүллээ. Тэгэхгүй бол, Гүйцэтгэх Зөвлөлийн 21, 21 аймгийн намын даргыг шоронд хийчихээд, сонгуулийн дараа гаргачих магадлалтай. Энэ зуур өөрийнхөөрөө асуудлаа шийдүүлчих магадлалтай. Энэ боломжийг олгохгүй, урт хар гарт суйлуулахгүй гэсэндээ намын даргаа сунгаагаар шийдэх болов. Ямар ч гэсэн Ц.Элбэгдоржийн хараа хяналтаас АН-аа мултлах гэсэн Их хурлын төлөөлөгчдийн анхны оролдлого амжилттай боллоо.

 

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:одоо л нэг ойлгож эхэлж байх шив дээ элбэгдоржийн хошгироонд автаж түүний хар дэвтэрт бичигдэн хуулийн байгуул****а түүнд алдан шударга бусын хонгилд чихэгдэж дарамтлуулж байснаасаа гарах ганц удаагийн боломж тийм ан-ын лидер нөхөд олон байгаа ч хонгил руу орохоос бүгд айцгааж дуугарч чадахгүй өдийг хүрсэн нь элбэгдоржийн цаад эзэд нь хир их тор татсантай холбоотой байх мэдээж цаад эзэд нь оффшор бүсийг байгуулсан э/з-ийн мафийн эзэд гэдэг нь ч ойлгомжтой тэд бол маш харгис хүмүүс тэднээсээ айж байгаань ч ойлгомжтой тэд ч гар хөлийг нь бүрэн тушсан нь ч ойлгомжтой 2016-12-11
xbxeffjska:ene altan xuyag said asan ingej xudlaa yum yarij yawxaa bolix xeregteishde ax dvv nar n yaag yamar xergeer suugaad bgaag medex xvmvvs n medej bgaashde naad xvn chine uuruu ch medej bgaashde. unuudur say tugrugiin ddvrmiin santai shiw shine comp baiguulaad l margaash 17 ter bumiig xulgailj boldogiig ter xvrgen denzen n xaruulaa biz dee odoo shorondoo orood l suuj bgaa suragtai er n bol atgag shun****asaa bolj xuuli zurchixoo l bolichil doo tegeed vnend gvitsegdeed irexeeree neg xadnii mangaanii vlger zoxiogood l xvvxed xuurch ailgax gej bgaam shig l mangar mangar yum yarixiin vnexeer ter yariad bgaa xvn tiim aimaar bsiin bol ali ert l bvgd shorond xataad vxetsen bx blgvi dee. xulgai xiisen bol oilgomjtoi shorondoo l or l dooo yadargaatai naaassssss 2016-12-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?