М.ЭНХБОЛД : ЯЛАГДАЖ БОЛОХГҮЙ ТУЛААН. ЭНЭ ТУЛААНД БИД ЯЛСНААР МОНГОЛ ЯЛАХ БОЛНО

2016-12-12  

Энэ үгийг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг дүгнэсэн илтгэлдээ тодотголоо.

Тэрбээр намынхаа бага хуралд хэлсэн үгэндээ :

- Улсын эдийн засаг хүнд нөхцөлд байна, нуух хэрэггүй. Өнгөрсөн 4 жилд засаг, төрийн эрхийг барьсан улс төрийн хүчний алдаатай бодлого өнөөгийн хямралт байдлын гол үндэс болсон. Энэ тухай бид үнэнийг хэлэхээс өөр аргагүй. Хэлж ч байгаа. Байн байн, хэтэрхий ил шууд хэлж байна гэж Ардчилсан Намынхан дургүйцэж байгаа. Одоо тэдэнтэй маргаж, мэтгэлцэхээ больё. Зөвхөн урагшаа харья. Цаг алдаж, алгуурлан алмайрч болохгүй түүхэн мөч бидэнд тулгараад байна. Унаж өеөдсөн эдийн засгаа өөд татан босгох, Монголынхоо нэр хүндийг олон улсын тавцанд сэргээх, байгаа боломж бүхнийг ашиглах, нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэлтэй байх, эцэст нь ард иргэд, олон түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх гарцаагүй тулгамдсан, нэн амаргүй энэ зорилт бол бидний хувьд энэ цаг үед тулгарсан нэг ёсны тулаан гэж хэлж болно. Гэхдээ ялагдаж болохгүй тулаан. Энэ тулаанд бид ялснаар Монгол ялах болно гэж онцоллоо.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Мэеэгомбын Энхболд битгий худлаа яриад байгаачээээ ичээчээээээээээээээээээээээээ 2016-12-12
зочин :Би ямар нэг намын хүн биш Танай нам 2008-2012 оны хооронд засаг төрийн эрхийг барьж байхдаа одоо яриад байгаа эдийн засгийн хямралын эх суурь үндэсийг тавьсан шүү дээ Танай намын алдаатай бодлогын хар гай халамжийн бодлогын хар гай шүү дээ 2016-12-12
Иргэн:Үхсэн хойноо энэ муу ****нууд АН засаг барьж байхад бөөн саад, тушаа болж байснаас улс орно бодож байсан юм уу. Тэр тусмаа энэ мал 2016-12-15
адгийн хүн чинь энэ дээ:Иргэдэд таалагдахаар худлаа ярьдаг маркетинг байдгийн байна гэж сүүлийн үед бодогддог болсон. Бид эднээс ямар их залхаж байнаа,ТВ-ийн бүх сувгууд эдний хэрүүл,худлаа ярихыг л бүгд гаргах юм.Үзэх ч суваг алга. 2016-12-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?