МАН-ЫН ХӨЛГИЙН ЖОЛООГ Д.АМАРБАЯСГАЛАНД АТГУУЛЛАА

2016-12-13  

Нийслэлийн ИТХ-ын бүлгийн дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг МАН-ын бага хурлаар жинхэллээ. Тэр нэгэн цагт ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан, тус намын онолч, нэр хүнд бүхий зүтгэлтэн Б.Даш-Ёндонгийн орон зайг эзлэхээр намынхаа бага хурлын гишүүдийн итгэлийг хүлээлээ.

Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, үеийн нөхөр Ж.Мөнхбатын залгамжлагчаар ийнхүү тодорлоо. Түүний хувьд намынхаа үнэнч гишүүдийн нэг гэдгээ өнгөрсөн хугацаанд эрхэлсэн ажил, зүтгэсэн зүтгэлээрээ харуулсан гэж намын нөхөд нь үнэлдэг. Ялангуяа, МАН нь цөөнх болж, сөрөг хүчний байр сууринд шилжсэн үед, намын нөхдөө уриалан манлайлж, хотын засаг дарга Э.Бат-Үүлийн буруу шийдвэр, алдаатай бодлогыг цаг тухай бүрт нь хурцаар шүүмжилж, бууж өгөлгүй тэмцэж ирсэн. Түүний хүчинд ч, нийслэлд ноёрхлоо бүрэн тогтоосон Э.Бат-Үүл тэргүүтэй нийслэлийн АН-ыг ялж, МАН хотод олонхи болж чадсан гэдэг. Түүний гавьяа зүтгэлийг намын нөхөд нь үнэлж, шинэ цагийн Даш-Ёндон гэж түүнийг нэрлэх болсон.

Тэр одоо МАН-ын хамгийн нөлөө бүхий, хамгийн хүчирхэг хүнээр тодорч эхэллээ. Намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал бол УИХ, Засгийн газрын гишүүний суудлаас ч дээгүүр үнэ цэнтэй, нөлөөтэй, үнэлэмжтэй гэдгийг энэ ялдамд дурдахгүй орхиж болохгүй нь. Ийнхүү улс орны хөгжилд нөлөөлөх жинтэй, эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол намын боловсон хүчний бодлого дээр тулгуурлан, улс орны хөгжлийг залах залуурыг атгалаа гэж хэлж болно.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Баяр хүргье. Улс орны ирээдүйг ингэж бэлтгэгдсэн, өндөр ёс суртахуунтай, мэдлэг чадвартай залуус л авч явна. Иймд 2016-12-13
Иргэн:Одоо Мөнхбат шигээ буруу чиглээд л давхиж өгөх байхдаа хахах 2016-12-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?