С.ЗОРИГ АГСНЫ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2016-12-14  

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын удирдагч, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа буюу өнөөдөр Хорих 461-р ангид болж байна.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүх бүрэлдэхүүнд М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын шүүгчид томилогдсон. Яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татсан. Харин улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцоно. 

Нийслэлийн Прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 10:00 цагт хянан хэлэлцэж байна. 

Шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлахаар хүсэлт гаргасан ч хурлын эхлэл болон төгсгөл хэсэгт камер, хэрэгсэлгүйгээр сурвалжлах боломжтой гэж шийдвэрлэсэн. 

Шүүх хурлыг хаалттай хийх учраас хорих 461-р ангийн гадна очсон хэвлэлийнхнийг дотогш оруулаагүй байна. Хурлыг хаалттай явуулах тул утас, камер гэхчлэн бүх техник хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй, Шүүх хурал болох орчин гар утасны сүлжээ барих боломжгүй байх аж. 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?