МОНГОЛ-ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016-12-14  

2016 оны 12 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын ээлжит 20 дугаар хуралдаан боллоо.

Хуралдааныг Монголын талаас Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын ОХУ-ын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлж харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тохиров.

Талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцож протоколд гарын үсэг зурлаа.  

Талууд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулсныг сайшааж, түүний хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой хамтарсан судалгааны баг байгуулах саналыг 2017 оны эхний улиралд шийдвэрлэхэд ОХУ-ын тал дэмжихээр болов.

Хилийн Алтанбулаг-Хиагтын олон улсын автотээврийн шалган нэвтрүүлэх боомтын тогтвортой үйл ажиллагааг хангахад хамтран ажиллах тухай протоколыг хоёр улсын гаалийн байгууллага ойрын хугацаанд байгуулахаар тохиров.

2017 онд Монгол банк, ОХУ-ын Төв банк хамтран Монгол, Оросын зээл олгогч байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан уулзалт зохион байгуулна. Мөн  “УБТЗ” ХНН-ийн нийгэмлэгийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах, дэд бүтцийг нь сайжруулах, хүний нөөцийг бэлдэх зорилгоор ОХУ-ын Тээврийн яамны харъяа их, дээд сургуулиудад жилд 70 хүртэлх монгол иргэнийг Оросын талын зардлаар сургахаар болов.

“Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг эцэслэн тохирч ирэх оны эхний улиралд байгуулахаар тохиролцсон байна.

ОХУ-ын эрчим хүчний компаниуд Монголын талтай хамтарсан компани байгуулах, шинэ төслүүд хэрэгжүүлэх, Монголын эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэхэд оролцох сонирхлоо илэрхийллээ. “Росгеологи” фондын архивт хадгалж буй 1960-1990 онуудад Монголын нутаг дэвсгэрт хийсэн геологийн судалгааны тайлангуудыг Монголын талд хүлээлгэн өгөх асуудлыг 2017 оны 4 дүгээр сар гэхэд шийдвэрлэх, нууцын зэрэглэлд буй тайлангуудыг өгөх боломжуудыг судалж үзэхэд бэлэн байгаагаа ОХУ-ын тал илэрхийллээ.  

Талууд “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн хоёр дах үе шатыг хэрэгжүүлэхээр тохиров. Мөн ХАА-н бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх асуудлыг цогцоор нь авч үзэж, энэ салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой компаниудыг дэмжиж, хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр болов.

Ойг түймрээс хамгаалах асуудлаар Монгол, Оросын хамтарсан зөвлөлдөх уулзалтыг жил бүр хийж байхаар тохиров. Мөн ОХУ 2017 оныг “Экологийн жил”, “Дархан цаазтай онцгой газар  нутгийн жил” болгон зарлаж буйтай холбогдуулан хоёр орны хүүхдийн уран бүтээлийн уралдаан зохион байгуулахаар тохиролцлоо.

Хамтран кино бүтээх кино найруулагчдын уулзалт хийх, театрын урлагийн олон улсын наадамд жүжигчдээ харилцан оролцуулах, кино өдрүүдийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр болов. Талууд аялал жуучлалын үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад хамтран ажиллах, хоёр улсын бүс нутгийн хооронд хилийн аялал жуучлалын солилцоог хөхүүлэн дэмжихээ илэрхийллээ.

Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан 2017 оны хоёрдугаар хагаст ОХУ-д болох юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн: Хийх ёстой ажлаа мундаг шинэ юм хийчихсэн юм шиг худлаа магтаж бичих гэж ядах юм даа. 2016-12-21
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?