МОНГОЛЫН МИСС КАЛЛИГРАФИЙН ҮЗҮҮЛБЭРЭЭР “АВЪЯАСЛАГ МИСС”-Д ТЭРГҮҮЛЖЭЭ

2016-12-19  

“Дэлхийн мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо явагдаж, Пуэрто-Рико улсын мисс Стефани Дел Валле титмийн эзэн болж, Доминиканы Бүгд Найрамдах улсын гоо бүсгүй дэд байранд, Индонезийн гоо бүсгүй гуравдугаар байранд шалгарлаа.

Титмийн эзэн Стефани Дел Валле нь 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 19 настай бөгөөд Нью-Йорк хотын “Pace” их сургуульд харилцааны чиглэлээр суралцдаг. Стефани испани, англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг.

Дэлхий миссийн тэмцээнд оролцохоосоо өмнө Пуэрто Рикогийн загвар зохион бүтээгч Карлос Албертогийн загварын шоунд оролцож байсан юм.

“People’s choice” буюу олон нийтийн санал асуулгаар тэргүүлсэн дахин нэг миссийг нэрлэхэд Монгол улсын мисс А.Баярцэцэгийг нэрлэжээ. Ингээд Монголын мисс А.Баярцэцэг шилдэг 11 гоо бүсгүйн нэгээр шалгарч түүхэн амжилт тогтоолоо.

Тэрбээр илбэ болон каллиграфийн үзүүлбэрээр “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ. Дэлхийн мисс тэмцээний “Топ модель” шалгаруулах тэмцээнд БНХАУ-ын мисс шилдгээр шалгарсан бол “Спортлог мисс” тэмцээний төрөлд Күүкийн арлын гоо бүсгүй тэргүүлжээ.

Мөн тус тэмцээний Мультимедиа төрөл буюу гоо бүсгүйчүүд хаана юу хийж байгаагаа цахимаар дамжуулж, олон нийтийн санал асуулга авах шалгаруулалтад Филиппиний гоо бүсгүй тэргүүлж шилдэг 20-д үлдсэн билээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?