“ЖЕНКО”-ГИЙН ШЭЙР

2016-12-23  

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, “Женко” Х.Баттулга нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч мөнөөсөө мөн. Гэхдээ тэрээр өрсөлдөгч улс төрийн хүчин буюу МАН-ын гишүүдийн хэлж, ярьсныг дэмжиж “ярина” гэж ер үгүй. Тэгвэл өчигдөр тэрээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы “...Тавантолгой 500 саяын ашигтай байтал 400-хан сая доллараар зарж яах гээд байгаа юм” гэсэн гарчигтай www.eagle.mn сайтын мэдээллийг фэйсбүүк хуудастаа шэйрлэжээ.

Уржигдар болсон УИХ-ын Хууль зүй болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм. Тэр үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “...Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Энэ хууль дээр ажилласан хүмүүсийн зүй ёсны хөдөлмөрийг зохих ёсоор нь үнэлж байгаарай. Хэлэлцэж буй хуулиуд дотор захиалгын шинжтэй төслүүд их орж ирдэг болсон байна. Ашигт малтмалын тухай хуулийг дурдаж болно. Мөн хуулийн төсөл дотор өөрт ашигтай зүйл заалт хавчуулах гэж оролдож байна. Хилийн бүсийн 100 орчим км-ийг хассан байсан. Үүнд хариулт өгөөч? Тавантолгойн асуудалд гэхэд Уул уурхайн яамнаас гэрээ байгуулаад байгаа юм биш үү. 2017 онд 500 сая ам.долларын ашигтай ажиллах байтал 49 хувийг нь 400-хан сая ам.доллараар зарж яах гээд байгаа юм. Нэгэнт баталсан гэрээг бид хүчингүй болгож чадахгүй болно” гэсэн байна.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
sergelen sergelen:Hen hen gegch gishuud batluulah geed bga yum neriig il bolgooch ted bol hulgaich luivarchdiin gar hul munsh de 2016-12-23
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?