ШИНИЙН 14-НД МОНГОЛЫН ИХ ХҮРЭЭ ХИЙД "ГАЛ БИЧИН ЖИЛИЙН АРГА ЗАСАЛ" ХИЙНЭ

2016-02-09  

Аливаа хүн жилийн жилд зам мөрөө харуулж засал номоо хийлгэн тухайн жилдээ учир ч мэдэх элдэв саад тотгорыг холтгон бие сэтгэлээ ариусгадаг монгол ёс өвөг дээдсийн үеэс уламжлагдсаар өнөөг хүрчээ. 

Бурхан шашны хүрээ хийдүүд шинийн 15-ныг дуустал хурал ном хурж хурсан олон даган баясдаг. Гэтэл олныг баясгасан тэр хурлаас гадна онцгойлон хурах хурал гэж бас бий. Тухайлбал Монголын их хүрээ хийд энэ сарын 21-ны ням гарагийн 14 цагт Буянт-Ухаа цогцолборт "Гал бичин жилийн арга засал" буян ном хурах гэж байна. 

Монголын Их Хүрээ хийдийн буян номоо айлдах энэ өдөр бол Өндөр гэгээн Занабазарын их дүйчин өдөр юм. Шинийн 14-ний ерөөл буян үйлддэг энэ өдрийг бэлэгшээж ариун номын эрхэм дээд бэлгэдэл, сүлд туг далбаа залах, Их Хүрээ цам гаргах, Өндөр гэгээний ерөөл Норовбадма маани, Ум лай даняама, Ганжуур, Данжуур, Жанлавзогзол, Чойжоо дүгжүү, Амин золиг, Жавши, Мандал, Цогчод өргөх, Дашчийравсан, Буян хишгийн даллага аах, Рашаан, утлага, үрэл зэргийг ирсэн хүн бүрт хүртээж, сүсэгтэн олныхоо зам мөрийг тэгшилж заяа буяныг нь арвижуулах буян үйлдэнэ. Энэ "Гал бичин жил" сайхан жил гарч байгаа хэдий ч жил орсон, мэнгэ нь голлосон хүмүүс болон бүх бар жилтнүүд зэрэг онцгойлон засалтай хүмүүст зориулсан бүх засал хийж ном хурна. Богд Жавзандамба хутагт Өндөр Гэгээн Занабазарын их дүйчин өдрийн хурал номд морилон саатахыг хүсэгч сүсэгтэн олон та бүхнийг энэ сарын 21-ний өдрийн 14 цагт Буянт-Ухаа цогцолборт хүрэлцэн ирэхийг урьж байна. Билетийг 1900-1617 үнэгүй хүргэж өгнө. Билетийн үнэ 15,000 төгрөг. 

Орон хийд эгүүн дор номлол бүтээлийн үй арвижихад

Осол муу саад зэтгэр харшлах шалтгаан үл гарч 

Олон хуврага зохицон шашныг баригчийн өлмий батдан 

Олны сайн буян таалал хэрэг нь бүтэх болтугай. 

 

П. ОЮУНСҮРЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?