Амьд явнаа гэдэг бол
Агуу их шагнал юм
Алтаар цохиж уралсан
Хэзээ ч давтагдашгүй хийц юм
Алтан нарыг хараад
Мөнгөн сарыг дэрлээд
Наадаж хуурдаж
Наргиж цэнгэж
Баярлаж, хөөрч
Уйлан ганихрах
Уурсан муудалцах
Уучлан эвлэрэх
Шартаад сэрэх ч азтай агшин юм
Сахилгагүйтээд гүйх ч баясгалант хувь юм
Хэн нэгэнд гомдох ч
Хэрэггүй үгэнд шархлах ч зол юм
Гэгээн наран гэрэлт хорвоод
Гэзэг үсээ ширэлдүүлэн
Халуун,хүйтэн байна гэж
Жаргаж зовж явна гэж
Сайн ,муугаар ч яригдаж
Хэлэх ярих, хэлцэх хүмүүсийн дунд явах
Сайхан ,сайхан ,сайхнаас сайхан юм....
Яг л сэвэлзтэл үлээх салхинд
Гараа алдлан зогсоод
Сайхаан гэж хашгирмаар
Гайхамшигтай юмаа
Хулганайн Тэргэл Чикаго хот 2013