Э.АМАРТҮВШИН АЛДАРТ САН КАРЛО ТЕАТРТ ДУУЛНА

2017-01-10  

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин Э.Амартүвшин 2017 оны эхэнд дэлхийн шилдэг 10 театрын нэг, алдарт "Сан Карло"  театрт дуулах гэж байна. Тэрбээр Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд сар гаруй хугацаанд ажиллах гэрээ байгуулжээ. Мөн тавдугаар сард Израйлийн шинэ театрт,  Италийн Салерно хотын театрт ч дуулахаар гэрээ байгуулжээ. Тус театрт Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд сар гаруй хугацаанд ажиллах юм байна.

Алдарт баритон хоолойтон маань 2017 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Москвад Чайковскийн консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийн Ди Лунагийн дүрд дэлхийн алдарт удирдаач Данел Ореньтой хамтран концерт хувилбараар бүтнээр нь дуулах гэж байгаа юм.

Мөн ирэх оны тавдугаар сард Израйль улсын шинэ театрт Данел Орень удирдаачтай хамтран “Хувь заяаны хүч” дуурийн гол дүрд дуулна. Италийн Салерно хотод дуулах гээд хэд хэдэн гэрээ байгуулжээ.

Ийнхүү дэлхийн түүхэнд алтан үсгээр бичигдэх Италийн Неаполь хотын Сан Карло театрт Монгол Улсаа төлөөлөн дуучин Э.Амартүвшин дуулах болж байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?