ТЭНГИС КИНО ТЕАТРТ 10 ДАХЬ УДААГИЙН "ЯПОН КИНОНЫ ӨДРҮҮД" БОЛНО

2017-01-11  

Монгол Японы найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан "Япон киноны өдрүүд" энэ сарын 18-20-ны өдрүүдэд Тэнгис кино театрт зохион байгуулагдах гэж байна. Япон киноны өдрүүдэд зориулж кинонууд гурван өдрийн турш 15:00, 18:00 цагуудаас Тэнгисийн дэлгэцнээ үнэ төлбөргүй гарна.  Үүнд : 

01 сарын 18-нд

15:00 цагт  “The Garden of Wolds-Үгсийн Цэцэрлэгт хүрээлэн” Хүүхэлдэйн кино

18:00 цагт  “Akanezora -Үүрийн Гэгээ” УСК

01 сарын 19-нд

15:00 цагт  “Kara age USA - КАРА АГЭ USA” УСК

18:00 цагт  “There is no lid on the sea - Яндашгүй их далай” УСК

01 сарын 20-нд

15:00 цагт  “Silver Spoon - Мөнгөн Халбага” УСК

18:00 цагт  “A Drop of the Grapevine - Усан Үзмийн Нулимс” УСК тус тус гарна.

Япон орны онцлог

Япон улс нь далайгаар хүрээлэгдсэн арлын улс гэдгийг бид бүхэн мэддэг. Японы газар нутгийн 75% нь уулархаг бүс нутаг бөгөөд үзэсгэлэнт байгальтай, дулаан уур амьсгалтай орон юм. Япон улс нь өнө эртний түүхтэй орон бөгөөд Бүдоо (зодооны урлаг) Кадоо (Икэбана, цэцгийн урлаг) Шёодоо (бийрээр уран бичих урлаг) Кабүки (Японы сонгодог драмын жүжиг) түүнчлэн дэлхийн өв газрууд олон байдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдын хөл тасардаггүй юм. Сүүлийн жилд дэлхий нийтэд хүчтэй эдийн засгийн эзэнт гүрэн гэдгээрээ танигдсан. Хүүхэлдэйн кино, зурагт ном, компьютер тоглоом, кино урлаг гэх мэт соёл нь дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг.

Түүнчлэн Япон улс нь дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр дэлхийд хоёрт ордог. Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэлтээр дэлхийд тавд ордог гээд дурдаад байвал мундахгүй. Япон орон хөдөө аж ахуйгаараа амжилттай явж байгаа улсын нэг. Гол төлөв Хоккайдо болон Тоохокүд хөдөө аж ахуйн зонхилдог байна. Хоккайдо нь Японы хамгийн хойд хэсэгт оршдог бөгөөд өвөл нь их хүйтэн, цасанд хучигддаг. Зонхилох аж үйлдвэрлэл нь хөдөө аж ахуй болон саалийн ферм, аялал жуулчлал юм. Мөн далайн баялаг элбэг. Тоохокүд Японы хүнсний гол хэрэглээ болсон цагаан будааны 28%-ийг үйлдвэрлэдэг. Мөн алим болон персик гэх мэт жимс, ногоо тариалдаг.

Энэ жилийн “Японы кино өдрүүд” дээр үзүүлэх кинонууд нь Япон улсын ард түмний ахуй амьдрал хийгээд хөдөө аж ахуй газар тариалан эрхлэгчдийн амьдралыг тусган өгүүлснээрээ онцлогтой бүтээлүүд үзэгч та бүхэнд хүрэх юм. Японы ард түмэн хэрхэн хөдөлмөрлөж байгаль дэлхийтэйгээ уялдаа холбоотойгоор амьдардгийг тус кино өдөрлөгт гарах кинонуудаас харах боломжтой юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?