"ЦАГААН ХАДАГ" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

2017-01-13  

Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн  бүтээсэн "Цагаан хадаг" уран сайхны кино өнгөрсөн оны есдүгээр сард олон нийтийн хүртээл болсон. Уг кино олон улсын кино наадмуудад өрсөлдөж байна. Бангладеш улсад энэ сарын 12-20-ны өдрүүдэд үргэлжлэх "Dhaka International Film festival" наадамд нэр дэвшжээ. Мөн хоёрдугаар сарын 2-9-ны өдрүүдэд Энэтхэг улсад болох  "Bengaluru International Film" festival”-ын  Азийн шилдэг кино номинацад нэр дэвшүүлсэн байна.

Киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж, кино зохиолыг залуу зохиолч Т.Номуунзул бичсэн. Тус кинонд спортын талбар дахь хүнд ширүүн өрсөлдөөнд тамирчин хүн хэрхэн өөрийгөө ялан дийлж буйг үзүүлдэг.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?