АН-ЫН ДАРГЫН СУНГААГ С.ЭРДЭНЭ "ӨНГӨЛСӨӨР"...

2017-01-16  

Л.Гантөмөр 12.6%, Ж.Батзандан 14.5%, Д.Эрдэнбат 14.9%, Н.Алтанхуяг 22.3%, С.Эрдэнэ 35.8%. АН-ын даргын сунгаанд хэн ялах вэ? санал асуулгын дүнд ийм өөрчлөлт оржээ.

Хамгийн бага саналыг Лу.Гантөмөрт өгсөн байна. Түүнийг боловсрол сайтай ч, дэндүү зөөлөн, хүний аясаар зан нь намдаа өөрчлөлт, шинэчлэлтийг зоригтой хийж чадахгүй, намын гишүүдээ удирдаж чадахгүй гэж дүгнэжээ.

Ж.Батзандангийн хувьд Гантөмөрөөс ялгарах зүйл нь зоригтой ч, дэндүү хувийн тоглолттой, амаа мэдэхгүй давхих агсам морь шиг гэж үнэлжээ. Тэр амаа мэдэхгүй учир, өндөр эргээс гол руу унах осолтой гэж түүнээс гишүүд нь болгоомжлох хандлага гаргаж эхэлснээ нуухгүй байна. Ялангуяа намаа сэргээх гэж байж, намын гишүүдээ хөгшин залуугаар нь ялгаж, нам руугаа, намын гишүүд рүүгээ давшилсанд гишүүд, дэмжигчдийн дунд түүнийг дургүйцэх, эсэргүүцэх хүний тоо эрс нэмэгджээ.

Рэйтинг нь өсвөл өсөх хүний тоонд Д.Эрдэнэбатыг эхнээс нь нэрлэсэн. Гэвч тэр намаа шинэчлэх ёстой гэдгээс илүү зүйлийг энэ хугацаанд хэлсэнгүй. Нэг л зориггүй, зүрхгүй, дээр нь хүчлэхгүй байна гэж түүний үйлдлийг дүгнэжээ.

Харин сунгааг эхлэхэд, саналын 50% -д хүрч байсан Н.Алтанхуягийн санал 2 дахин буурч 22%-тай болсон. Түүнийг өрөвдөх хүний тоо их байгаа. Харин даргын хувьд, өөрөө дүрмээ барьдаггүй, 6 жил дарга хийхдээ нэг ч удаа ҮЗ -гээ хуралдуулж байгаагүй гэсэн шүүмжлэл дагадаг. Намын дүрэм, намын гишүүдийн тэгш эрх, ардчилалыг уландаа гишгэсэн гэдэг дүгнэлтийг улс төр судлаачид түүнд хаягладаг. Тиймээс түүний рэйтинг унаж доошилжээ.

Сунгааг С.Эрдэнэ 35%-иар өнгөлөх болсон. Түүний хувьд Багануурын намын даргаас улс төрийн карьераа эхэлж, Баянгол дүүргээр үргэлжлэн, нийслэлийн намын дарга хийж байсан арвин туршлагатай. Удирдсан талбартаа байнга ялалт байгуулж, тэр ялалт нь намын нийт ялалтад нөлөөлж байсан гэдгийг журмын нөхөд нь үнэлдэг. Намдаа үнэнч, гишүүддээ түшигтэй. Тиймээс ч , Батзандан болон Алтанхуягийн үйлдлийг тэвчилгүй, намаа хамгаалан тэднийг шүүмжилсэн. Дутагдлыг хаацайлалгүй, өөдөөс нь, нүүр лүү нь харж байгаад хэлж чаддаг эр зоригтой. Сунгаа эхэлсний маргаашнаас нь л , С.Эрдэнэ ба бусад нь гэж улс төр судлаачид бичиж, дүгнэж хэлсэн нь оргүй зүйл биш юм. Намаа шинэчлэх, 2020 онд намаа ялалтанд хүргэж чадах хүн бол С.Эрдэнэ гэж үзэх гишүүдийн тоо нэмэгдсээр буй ажээ.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Esregeeree baigaa um bish uu??? 2017-01-16
Ч.Туяа\Хэнтий\:Би анхнаасаа л С.Эрдэнэ гараасай гэж хүсч байлаа. Хийсэн ч юмтай, Батзандан шиг урваач бишшүүдээ 2017-01-16
ЭР ХҮН:ОРОЙТСОН БОРОО 2017-01-16
АН-ын гишүүн:Эрдэнэ бол луйарчин 2017-01-16
zochin:Ene chini oystoi hudlaa baina aa setguulch hunii bodloor 2017-01-17
Ариунаа:Худлаа санал асуулга бна. Эрдэнийг гишүүд хэзээ ч дэмжихгүй 2017-01-17
Зочин:Ардчилалын ахмад уу бид Ардчилалын он жилуудэд бухийл шатанд нь сэтгэл зурхээ зориулж явсан хатаагдсан болд мэт болсон хун гэж узэн дэмжиж байна 2017-01-23
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?