МАН-ЫН БҮЛЭГ ДОТООДЫН ЦЭРЭГ БАЙГУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

2017-01-16  

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжжээ. Ингэхдээ эдгээр төслүүдийг яаралтай УИХ-аар хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Занданшатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын харьяанд дотоодын цэргийг байгуулахаар заасан юм.

Улс орны чухал обьектыг хамгаалах, мөн үймээн самуун гарахад цагдаагийн байгууллагын харьяан дахь дотоодын цэрэг хамгаалж, хэв журам сахиулж ирсэн. Энэ тогтолцоо 1922 оноос эхтэй бөгөөд 1992 он хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяанд, 1992 оноос 2014 он хүртэл цагдаагийн байгууллагын харьяанд зохицуулагдаж иржээ.

Өмнөх УИХ-аар холбогдох хуулийг шинэчлэн баталснаар 2014 оноос цагдаагийн байгууллагын харьяанд байсан дотоодын цэрэг татан буугдсан аж. Чиг үүргийг нь цагдаа хариуцаж ирсэн.

Холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар дотоодын цэргийг сэргээх шаардлагатай гэж үзсэн, мөн улсын онц чухал обьектыг дотоодын цэргээр хамгаалуулах нь эдийн засгийн талаасаа ч хэмнэлттэй гэнэ. Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг дотоодын цэрэг байгуулахыг дэмжсэн байна.

Мөн бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мал амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжжээ.

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахад дээрх хуулийн төслүүд ач холбогдол өгнө гэж үзсэн байна.

Түүнчлэн бүлгээр УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын санаачилсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна.

Шийдвэр гаргахад төвшинд иргэдийн оролцоог хангахад дээрх хууль чухал ач холбогдолтой хэмээн бүлэг үзэж байна.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮНИЙГ ЯГ ЯАДАГ ХҮН ЮМ ГЭЭД ХҮМҮҮС АСУУГААД БАЙХИЙН. БИ ЭНЭ ХҮНТЭЙ НЭГ БАЙРАНД АМЬДАРДАГ БАЙСАН ЮМ. ҮНЭХЭЭР ӨМНӨӨС НЬ ИЧМЭЭР БАЛМАД, МУНХАГ, ГАЖ ДОНТОЙ ХҮН БИЙ. 2000 ОНЫ ҮЕД ЭНЭ ХҮН БАЙРНЫХАА ЖООХОН ХӨВГҮҮНИЙГ ТАТАЖ ЧАНГААГААДВ ТЭРЭНДЭЭ БАНТААД НӨГӨӨ МУУ БАНДИЙГ БААХАН АЙЛГАЖ ШОГЛОСОН. ОДОО ЭНЭ ХҮН ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНД АМЬДАРЧ БАЙГАА Ч БАС Л ЗҮГЭЭР БАЙЖ ЧАДАХГҮЙ ЭНЭ ХАВИЙН ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ТАТАЖ ЧАНГААДАГ ГЭСЭН ШҮҮ 2017-01-17
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?