“ОНЦГОЙ АЯЛГУУ”-Д СОНГИНОХАЙРХАНЧУУД ТЭРГҮҮЛЛЭЭ

2017-01-16  

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой боллоо. 

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Онцгой аялгуу” караоке тэмцээнийг нийслэлийн хүрээний онцгой байдлын анги, байгууллагуудын дунд зохион байгууллаа.

Тэмцээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, НОБГ болон дүүргүүдийн хэлтсүүд, Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Ахмадын холбоо, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв зэрэг нийт 20 байгууллагын 22 баг авьяас чадлаа сорин өрсөлдсөн юм.

Харин багийн дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тэргүүлж, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?