"Сайн аав" монголын уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийхээр болжээ.
Үзэгчдийн дунд маш их хүлээлт үүсгэж байгаа энэ киноны санаачлагч Д.Амаржаргалын хүсэлтээр таксины жолооч, мундаг аав гэж ард түмэнд танигдаж байсан Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан ийнхүү бүтээсэн байна.
Тус киноны продюсераар "Про стар" филмсийн захирал С.Чулуунтогтох ажилласан юм байна. Киноны ерөнхий найруулагчаар С.Бүжин ажиллаж байгаа бөгөөд тэрээр киноны зохиолыг бичжээ.
Киноны голд дүрд, жүжигчин найруулагч Соёлын тэргүүний ажилтан С.Баттулга, Ш.Жавхлан, таван хүүхдийнх нь дүрд Т.Даваасүрэн агсаны том охин Д. Энхжин, И. Мөрөн, Б.Хачиун, Э.Индра, Б.Ариун-Итгэл нар тогложээ.
Мөн туслах дүрүүдэд. жүжигчин Н.Ялалт, С.Батзориг буюу Ишчү, Т.Энэрэл, зэрэг олон чадварлаг жүжигчид оролцсож гүйцэтгэлээр "Филл" студи ажилласан юм байна.
Тус киноны баг хамт олон “Сайн аав” киноны нээлтийг Тэнгис кино театрт 13.30 Минутанд хийнэ.
А.ЦЭРЭНДУЛАМ