ЭХЛЭЭД ТОЙРОГ БҮРЭЭ БАЯНГОЛЫН АРДЧИЛСАН НАМ ШИГ БОЛГОЧИХ

2017-01-20  

АН-ын даргын сунгаанд тодорхой таван улс төрч өрсөлдөж, ид дундаа явна. Тавуулангийнх нь улс төрийн намтар, үзэл бодлын өрсөлдөөн, өөр өөрийн гэсэн өнгө төрхийг намынх нь гишүүд бүгдээрээ хүндэтгэн үзэж байна.

Жишээ нь : Д.Эрдэнэбат бол Монголын улс төрд гарцаа байхгүй балансыг барьдаг, төв цэг дээр зогсож чаддаг ноён нуруутай нэгэн. Ж.Батзандан, Л.Гантөмөр нараас арга байхгүй залуу хүмүүсийн эрч хүч ханхалж байгаа. Л.Гантөмөр магадгүй зөөлөн аядуу үзэлтэй байх. Ж.Батзандангийн хувьд шийдэмгий, орчноо мэдэрдэг. Гол нь хурц, характерны болохоор зарим хүнд таалагддаггүй байж магадгүй. С.Эрдэнэ бол баавгай.

Монголын ардчилал дахь маш том баавгай. Аль эрт 1989 оны ардчилсан хөдөлгөөний гишүүн. Баянгол дүүрэг гэсэн өөрийн найдвартай суурийг бий болгож чадсанаар бусад улс төрчдөд загвар бий болгосон. Ухаандаа, мань С.Эрдэнэ шиг улс төрч бүхэн өөр өөрсдийн тойргийг, удирдаж буй намын хороодоо “Баянгол дүүргийн Ардчилсан нам” шиг болгочихмоор байгаа юм.

Тэгэх юм бол АН сэргэнэ, монголын ардчилал дархлаа онцгой сайжирна. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр АН-ын бүх лидерүүд өөр өөрсдийн тойрогтоо Эрдэнэ вангийн хошуу эхлээд байгуулчих аа, тэгээд дараа дараагийн улс төрөө хий.

С.Эрдэнэ ямар улс төрч болохоороо ийм хүчирхэг намын системийг байгуулж чадсан байнав. Түүний улс төрийн энэ технологийг үнэндээ дайснууд нь ч сонирхдог. Нөхөр бол уран цэцэн үгтэй, улс төрчийн зальтай нэгэн биш. Түүнд Монголын ардчиллын төлөө гэсэн гуйвалтгүй сэтгэл л бий. Сэтгэлийнхээ дуудлагаар тэр АН-ын төлөө явдаг, гэхдээ ганцаараа явдаггүй тийм л баавгай.

Арваннэгдүгээр хороололд байдаг Ардчилсан холбооны том байрыг хүн бүр мэднэ. Соёлын төв өргөөг холбосон хоолой АН-ын байр болсон гавьяа ч түүнийх. Тэр өнгөрсөн хугацаанд ямагт АН-ыг өөрийн гэсэн гэр оронтой болгож ирсэн ганц хүн. Үүнийг хүмүүс мартсан, зарим нь мэддэггүй байж болох ч харин Монголын ардчиллын түүх мартахгүй байх. Баянгол дүүрэгт түүний барьж босгосон Ардчиллын ордон зэрэг жижиг сажиг зүйлсийг бол алгасаад шүү дээ.

Өнөөдөр юу үнэн гэвэл нийслэлийн элит дүүрэг Баянголд ямарч улс төрийн хүчин С.Эрдэнийн бий болгосон ардчиллын дархлааг сулруулахад бэрх. Ойрын үедээ лав боломжгүй гэдгийг сүүлийн сонгуулиуд харууллаа. С.Эрдэнийн бий болгосон ардчиллын энэ л загварыг нийслэлд, улмаар Монгол орон даяар бий болгомоор байна.

Зүгээр л С.Эрдэнээс бусад нь хуулчихмаар байгаа юм. АН-ын даргын сунгаанд өрсөлдөгч таван эрхмийн гишүүд, дэмжигчидтэйгээ хийж буй уулзалтыг харахад тус намын 180 мянган гишүүд бүгдээрээ үнэмлэхүй олонх болсон сөрөг хүчний өөдөөс хурц, тод намын даргыг сөргүүлэн тавихыг л хүсч байна.

Зоригтой, үзэл бодлоо тодорхой тунгалаг илэрхийлдэг, намынхаа байр сууриа хатуу хамгаалдаг, бардам түрэмгий тийм л лидерийг. Тийм хүн нь энэ тав дотроо хэн байж чадах вэ. Улс төр дэх зуд турхан, зуншлага бүхнийг үзэж, сайн муугаараа тултал хэлүүлж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн, өөрийгөө өнгөрсөн сонгууль бүрээр харуулж чадсан тийм л улс төрч АН-ын дарга болж гэмээнэ мянга мянган гишүүдийнх нь сэтгэл ханах нь.

АН-ын даргын сунгааг харахад яг ингэж л харагдаж байна.

 

 

Б.БАТБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?