12 ЖИЛИЙН ЗАСАЛ ЦУВРАЛААР /БАР/

2016-02-13  

Бар жилтэн заяа төөрөг

Эрсдэлд дуртай. Захирагдах дургүй. Эрх мэдэл түүнийг нэр хүндтэй болгодог. Хэнд ч итгэж найддаггүй. Энэ нь өөрт ашигтай ч байж мэднэ. Бодол санаагаа амьдралд хэрэгжүүлэхэд танд итгэлтэй хүмүүс, сайн туслагч хэрэгтэй. Аливаа асуудалд болгоомж чухал гэдгийг амьдралынхаа дүрэм болго.

 

Бар жилтний засал хариулга

1914 оны Модон бар жилтэн

Эр. Модонд суусан. Сундуй, Цанжид зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Ходоод, харшил хөлийн өвчнөөс сэргийл.

1926 оны Гал бар жилтэн

Эр. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Гол мөрөн ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги ходоодны өвчнөөс сэргийл.

1938 оны Шороон үхэр жилтэн

Эр. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг уншуул. Суудлын засал хийлгэ. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авахаас зайлсхий.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий. Элэг цөс, ходоод харшил, хөлийн өвчнөөс сэрэмжил. Мод нахиалах үеэр болгоомжил.

1950 оны Төмөр бар жилтэн

Эр. Төмөрт суусан. Гомбо, Дашзэвгэ зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Уушиг зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.

1962 оны Усан бар жилтэн

Эр. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий.

Эм. Модонд суусан. Гомбо, Цанжид, Сундуй уншуул. Хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий. Элэг цөс, ходоодны өвчнөөс сэргийл.

1974 оны Модон бар жилтэн

Эр. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Чоно нохойд хазуулсан малын махыг идэхийг цээрлэ.

1986 оны Гал бар жилтэн

Эр. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг ном уншуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Мод нахиалах үеэр болгоомжил.

Эм. Модонд суусан. Суудлын засал хийлгэ. Гомбо, Сундуй зэрэг ном уншуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий.

1998 оны Шороон бар жил

Эр. Төмөрт суусан. Гомбо, Дашзэвгэ зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Ад зэтгэр шулмын хорлолд өртөх магадлалтай.

2010 оны Төмөр бар жилтэн

Эр. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Ходоод, харшил, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод нахиалах үеэр болгоомжил.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Энэ жилдээ мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?