Ардчилсан намын ирээдүйн ялалтыг авчрах шинэ удирдагч хэн байх бол гэсэн түүхэн цаг үед рейтинг өндөртэй байгаа С.Эрдэнийг гутаан доромжлох, гүтгэх ард түмний өмнө муу муухайгаар харагдуулах гэсэн үйлдэл хэрээс хэтэрлээ.
Түүний нэрээр “С.Эрдэнэ дэмжигч залуус” гэсэн хуурамч пэйж хуудас ажиллуулж бусдыгаа доромжилж буй мэтээр харагдуулах гэсэн увайгүй явуулга сүүлийн 10 хоногт улам бүр эрчээ авсаар байна. Харин ч С.Эрдэнэ “олгой хагаравч, тогоон дотроо” гэх өвөг дээдсийн үгийг эрхэмлэж намынхаа гишүүдийг харлуулах ажиллагааг явуулдаггүй хүн. Тэрбээр намын даргын сунгаа эхлэхэд эв нэгдэлтэйгээр намын даргын сонгуулиа явуулъя гэсэн уриалгыг хамгийн түрүүнд гаргаж түмэнд түгээсэн юм. УИХ-ын гишүүн Ардчилсан намын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээ мэдээллийн томоохон вэб сайтуудын нээлттэй цахим санал асуулгад тэргүүлж түүнийг дэмжигч залуучууд улам нэмэгдэж байгаа энэ үед түүний нэр хүндийг зохион байгуулалттайгаар гутаан доромжлох арга улам нарийсч байна.
Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ