"ЭХ УНДАРГА" АРДЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ БОЛНО

2017-01-23  

Дэлхийд данстай язгуур урлагийн нандин өвийг залгамжлан хөгжүүлж, эх орноо олон улсад сурталчлахад авъяас билгээ зориулан яваа уран бүтээлчдээ дэмжих, соёлын үнэт өв язгуур урлагаар дамжуулан монгол түмний эв нэгдлийг тэтгэн бадраах зорилготой ардын урлагийн тоглолт монгол туургатны их баяр цагаан сарын өмнө жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай билээ.

Монгол Улсын төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар язгуур урлагийн хамтлагууд 2012 онд анх удаа нэгдэн тоглосноос эхлэн жил бүр өөрийн гэсэн өнгө аяс, үзэл санааг илэрхийлж, үндэсний урлагийн хөгжлийг монгол түмэндээ хүртээсээр ирсэн. Энэ жил буюу 6 дахь удаагийн тоглолтоо хүн төрөлхтний авъяас билгийн ширгэшгүй булаг нь Монгол язгуур урлаг байхыг бэлгэдэн "ЭХ УНДАРГА" хэмээн нэрийдэж, 300 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын урлагийн их наадам болгон өргөн хүрээнд зохион байгуулж байна.

"ЭХ УНДАРГА" ардын урлагийн их наадмын Ерөнхий найруулагчаар МУ-ын Төрийн шагналт, гавьяат жүжигчин, Маэстро Д.Сосорбарам, Хөгжмийн зохиолчоор Д.Ариунболд, Найруулагчаар Д.Энхгэрэл, Д.Баярбаатар, Туслах найруулагчаар Д.Бойжоо ажиллаж байгаа бол үндсэн бүрэлдэхүүнд язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд Монгол орноо сурталчлан түүчээлж яваа "Домог", "Жонон", "Хөсөгтөн", "Их Монгол" болон "Нүүдэлчид", "Хэмнэл" хамтлагууд орж байгаа ба 21 лимбэ, 21 товшуур, шанз, 21 уртын дууч, 21 хөөмэйч зэрэг онцгой содон монгол гайхамшиг нэгэн тайзнаа цугларч байна. Иймд ардын урлагаа хүндэтгэн дээдэлж, шимтэн сонирхдог эрхэм та бүхнийг 2017 оны 2-р сарын 17-19-ний өдрүүдэд МҮЭСТО-ны Их танхимд хүндэтгэн урья.

Тоглолтын бэлтгэл болон уран бүтээлчдийн тухай шинэ шинэлэг мэдээ мэдээллийг өдөр бүр www.facebook.com/MongolConcert/ хуудсаар зочилж аваарай. Энэ дашрамд дуулгахад тоглолтын цахим тасалбарыг www.TICKET.mn сайтаас болон тасалбар хүргэлтын 1900-1800 тусгай дугаараар захиалан үнэгүй хүргүүлээрэй. Мөн дараах кассуудаар зочилж суудлаа сонгон авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь :

1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00 
2) TicketBox 1
Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3
Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?