Н.АЛТАНХУЯГ: АРДЧИЛСАН НАМЫН БАЙР АРАЙ Ч 20 ТЭРБУМ ТӨГРӨГ ХҮРЭЭГҮЙ ШҮҮ

2017-01-24  

 

Орох оронгүй, оочих аягагүй томоохон хурлын заал бараадаж яваа Ардчилсан нам намын даргаа сонгох намаа шинэчлэх их шинэчлэлийн өмнө тулж ирээд байна. Нэр дэвшигчид өнөөдөр 30 дахь уулзалтаа хийж дууслаа. Мөрийн хөтөлбөр намаа авч явах цаашдын ур чадвараа танилцуулах уулзалтыг хамгийн утгагүй болгож байсан ганц хүн нь Н.Алтанхуяг. Учир нь тэрбээр аймаг бүр дээр ирж Ц.Элбэгдоржийг муулсаар сүүлдээ намын гишүүдийг залхааж орхисон. Түүнээс гадна намын гишүүд Н.Алтанхуягт хандаж асуусан асуулт нь “Намын байр хаачив, хэдэн тэрбумаар зарсан бэ?” гэх асуулт. Энэхүү асуулт 21 аймаг дамжиж Н.Алтанхуягийг дагав. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр Н.Алтанхуяг намын дарга болонгуутаа намынхаа байрыг 14 тэрбумаар зарж орхиод намынхаа нөхдийг гудамжинд гаргасан. Тэгээд бас түүнийгээ тайлбарлахдаа “Та нарын яриад байгаа шиг 20 гаруй тэрбум төгрөг хүрээгүй юмаа. Ямар ч байсан тэр мөнгөнөөс намын дансанд 1,8тэрбумыг үлдээсэн шүү дээ” хэмээн хэлээд зогсож байна лээ. Намын байр зарсан мөнгөө тайлагнаж чадахгүй хүн нам удирдаад явна гэхээр санаанд нэг л буухгүй юм. 

 

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:haanaas shuruupdeed baina 2017-01-29
irgen Turuu:elbegdorjiin 2 songuuliin ajild zartsuulsan gesen biz dee 2017-01-29
Ebe:Elbegdorjiin songuuli 2017-01-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?